Хабаровскийн хязгаар
| Хабаровскийн хязгаар (Монгол) Хабаровский край (Орос) |
|
|---|---|
ОХУ дахь Хабаровскийн хязгаарын байршил |
|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Засаг захиргааны төв | Хабаровск |
| Байгуулагдсан | 1938 оны 10 сарын 20 |
| Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Хязгаар Алс Дорнод Алс Дорнод |
| Код | 27 |
| Газар орон | |
| Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
788,600 км² 788600 |
| Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
| Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,436,570 хүн 35 1.8 хүн / км² 80.6% 19.4% |
| Албан ёсны хэл | Орос хэл |
| Засгийн газар (2009 оны 5 сарын байдлаар) | |
| Захирагч | Вячеслав Шпорт (үүрэг гүйцэтгэгч) |
| Хууль тогтоох байгууллага | Хууль тогтоох Дум |
| Дүрэм | Хабаровскийн хязгаарын дүрэм |
| Албан ёсны цахим сүлжээ | |
| http://www.khabkrai.ru/ | |
Хабаровскийн хязгаар (орос. Хаба́ровский край) нь Оросын Холбооны Улсын Алс Дорнодын Холбооны тойрогт харьяалагддаг хязгаар юм. Хар мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эргийн дагуух уулархаг нутагт оршино. Хязгаарын төв нь Хабаровск хот.
[засварлах] Газарзүй
Хабаровскийн хязгаар нь хойд талаараа Магадан муж, баруун талаараа Бүгд Найрамдах Саха Улс болон Амур муж, урд талаараа Еврейн автономит муж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Приморскийн хязгаартай хиллэнэ. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улс дотроо 4-рт орох тус хязгаар нь АНУ-ын Техас муж улсаас ч том нутагтай билээ.
Хойд хэсгээр нь тайга болон тундр үргэлжилж, төв хэсгээр нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойн бүс бий.
[засварлах] Цагийн бүс
Тус хязгаар нь Владивостокийн цагийн бүс (VLAT) буюу UTC+11 бүст харьяалагдах бөгөөд зуны цагийн үедээ UTC+11 болно.