Хабаровск
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хабаровск хот | |
|---|---|
| Ерофей Хабаровын хөшөө | |
| Улс | |
| Хязгаар | Хабаровын |
| Хот | Хабаровск |
| Дүүрэг (5) | Төв, Улаанфлотын, Кировын, Төмөрзамын, Аж-Үйлдвэрийн |
| Газар нутаг | 388.7 км² |
| Газрын байц | д.т.д. 72 м |
| Хүн ам | 2012 онд ▲584,653 хүн |
| Ард түмэн | 92.0% - орос, 8.0% - бусад |
| Цахим газар | khabarovskadm.ru |
Хабаровск (дуудлага нь Хабааровск; орос. Хабаровск) — ОХУ-ын Хабаровын хязгаарын төв, улсынхаа 27-р том, Алс Дорнодын тойргийнхоо 2-р олон хүнт хот. Хүн амын тоо — 584,653[1] (2012 он). Хамрах талбай — 388.735 км²[2]
Хабаровск хот Амар мөрний дунд урсгалын нам дор газар, мөрний эрэгт Орос-Хятадын хилийн ойр (Фуюань суурингаас 65 км зайнд) байрладаг. Москвагаас Хабаровск руу төмөр замаар 8533 км явж байж хүрнэ. Төмөр замын өртөө (4), авто тээврийн товчоо, нисэх буудал (2), усан боомттой.
Эх сурвалж [засварлах]
- ↑ О предварительной оценке численности постоянного населения на 1 января 2012 года и в среднем за 2011 год, территориальный орган Федеральной службы Государственной статистики по Хабаровскому краю
- ↑ БД ПМО Хабаровского края. Город Хабаровск