Екатеринбург

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Екатеринбург
Екатеринбург
Хотын зураг
Хотын төвд байгаа Севастьяны байшин
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: "Шавар"
Улс Орос Орос
Холбооны тойрог Уралын
Муж Свердловск
Түүх  
Байгуулагдсан 1723
Хотын статустай болсон 1781
Засаглал  
 - Захирагч Порунов Евгений Николаевич
Газар нутаг  
 - Нийт 491.8 км²
Хүн ам  
 - Нийт (2009) 1 332 264  (прим.)[1]
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+3
 - Зун   UTC+2
Шуудангийн код 620XXX
Утасны код +7 343
Цахим сүлжээ: http://www.ekburg.ru/

Екатеринбург (орос. Екатеринбу́рг) нь Оросын Холбооны Улсын Свердловск мужийн засаг захиргааны төв хот юм. Хот бол Уралын Холбооны тойрогийн төв. ОХУ-ын дөрөвдэх хамгийн хүн олонтой хот; хүн ам нь 2009 оны байдлаар 1 372 800.

Хот 1723 онд Орос хаан Пётрын зарлигаар байгуулагдсан. "Азийн цонх" ч гэж нэрлэгдэж байв.

Их Оросын аж үйлдвэрийн төвүүдийн нэг Екатеринбургт төмөрлөг боловсруулах, багаж, хэвлэлийн, хүнсний үйлдвэрүүд бий.

Дээд боловсрол[засварлах]

Хотод Уралын Холбооны их сургууль, Уралын улсын уул уурхайн дээд сургууль, Екатеринбургийн цэргийн дээд сургууль, Уралын улсын анагаах ухааны академи, Уралын Улсын хөдөө аж ахуйн академи, мөн олон бусад дээд их сургууль байдаг. Эдгээр сургуульд Европ, Азийн гадаад оюутнуудыг оролцуулаад ойролцоогоор 100000 оюутан суралцдаг ба хамгийн ихдээ Уралын Холбооны их сургуульд одоогоор 57000 оюутан сурж байна. Монголчууд энэ хотод 1960, 70-аад онд маш ихээр сурж байсан ба Б.Жигжид, /дэд бvтцийн сайд асан/, Ц.Цэнгэл /ЗТАЖ-ын сайд асан, Зандаахүүгийн Энхболд, Г.Мөнхбаяр /хотын мэр/, Бадарч /ШУТИС-ын ректор асан/, Энхбат /Ногоон нам/ нар болон Эрдэнэт, ТЭЦ-н ихэнх инженерүүд Уралд суралцаж төгсчээ. Нийт дүнгээр ойролцоогоор 1300-аад монгол оюутнууд төгссөн байна. 2011 оноос эхэлж Суворовын нэрэмжит цэргийн сургуульд монгол сонсогч нар сурч эхэлсэн.

Екатеринбургт 2009 оноос Монгол Улсын консул ажиллаж байгаа.

Зам тээвэр[засварлах]

Екатеринбургийн метроны сүлжээний зураг

Екатеринбургийн метро нь 2009 оны байдлаар 1 шугам, 7 өртөөтэй. Мөн төмөр замын 2 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.

Екатеринбург хотод "Кольцово" нисэх онгоцны буудал бий.

Зургийн цомог[засварлах]

Эгч дүү хотууд[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Екатеринбург.