| Улаан-Үд хот |
| — бүгд найрамдах улсаас захирах хот — |
орос. город Улан-Удэ
бур. Улаан-Үдэ хото |
|
Хотын төв |

Сүлд туг |

Сүлд тэмдэг |
|
|
Буриад орон дахь Улаан-Үд хот |
| Улс орон |
Орос |
| БНУ |
Буриад |
| БНУ-ын хот |
Улаан-Үд |
| Дүүрэг (3) |
Нэр бүхий З дүүрэгтэй |
| Газар нутаг |
538 км² |
| Газрын байц |
д.т.д. 500 м |
| Хүн ам (тоол.) |
2012 онд ▲411,646 хүн |
| Ард түмэн |
73.1% - орос, 21.4% - буриад |
| Цугаараа |
Улаан-Үдийнхэн |
| 1666 он |
Орос цэргийн өвөлжөө боссон |
| 1775 он |
Хот (балгас)-ын зэрэг олсон |
| Цагийн бүс |
Эрхүүгийн цаг (НЗНЦ+9) |
| Утасны дуг. |
+7 3012 |
| Шуудан дуг. |
6700xx |
| Автомашиных |
03 |
| Цахим газар |
ulan-ude-eg.ru (оросоор) |
Улаан-Үд («улаан»+«үд», Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; худам монголоор улаганүдэ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. Хотын эзлэх талбай — 347.6 км². 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-р олон хүн амьдардаг хот нь болно.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
Улаан-Үд хот дотроо 3 дүүрэг (оросоор городской район) болж хуваагдана.
- Зөвлөлт дүүрэг (оросоор Советский район)
- Төмөрзамын дүүрэг (оросоор Железнодорожный район)
- Октябрын дүүрэг (оросоор Октябрьский район)
1