Пловдив
| Пловдив Пловдив |
|||
Хуучин төв хэсгийн байдал |
|||
|
|||
| Хоч нэр: "Долоон толгойн хот (Градът на седемте хълма)'" | |||
| Уриа: "Эртний, бас үүрдийн (Древен и вечен)'" | |||
| Солбицол: | |||
|---|---|---|---|
| Улс | |||
| Муж | Пловдив | ||
| Засаглал | |||
| - Захирагч | Славчо Атанасов | ||
| Газар нутаг | |||
| - Нийт | 101 км² | ||
| Өндөр | 164 м | ||
| Хүн ам | |||
| - Нийт (2009 оны 11 сарын 15) | 380,638 | ||
| - Нягтрал | 3,769/км² | ||
| - Хүй дүүргийн хамт | 592,301 | ||
| Цагийн бүс | UTC+2 | ||
| - Зун | UTC+3 | ||
Пловдив (болг. Пловдив) нь Болгартаа нийслэл Софигийн дараа орох 2 дахь том хот бөгөөд 380,638[1] оршин суугчтай. 6,000 гаруй жилийн түүхтэй тус хот нь хүн төрөлхтний хамгийн урт түүхтэй хотуудын нэг болно[2]. Эрт цагт Филиппоуполис гэгддэг байсан тус хот нь өдгөө Болгарын өмнөд хэсэг дэх Пловдив мужийн засаг захиргааны төв бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (Пловдив, Марица, Родопи). Болгар улсын эдийн засаг, зам тээвэр, соёл боловсролын чухал төв юм[3].
Пловдив хотын байгаа газарт Эртний Ромын хот байгуулагдахаас өмнө Фракийн суурин байжээ. Дундад зууны үед стратегийн чухал байрлалтай байсан тул Византийн Эзэнт Гүрэн, Болгарын Хаант Улсын хооронд шилжиж ирэв. 14-р зуунд Османы захиргаанд оржээ. 1878 онд Пловдив нь Османы эзэнт гүрний автономит бүс болох Зүүн Румелийн нийслэл болж, улмаар 1885 онд Болгар улс нэгдэхэд Болгарын Вант Улсын бүрэлдэхүүнд багтсан байна.
Пловдив хот нь Пловдивын тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт, Марица голын хоёр эрэгт оршино. Зарим нь 250 метрээс ч дээш өндөртэй, сиенитэн чулуулаг бүхий долоон толгой дээр байгуулагдсан тул Болгарчууд "Долоон толгойн хот" гэж нэрлэх нь бий.
Зургийн цомог[засварлах]
-
Балкан уулын наана орших Пловдив хот
Гадны холбоос[засварлах]
| Commons: Пловдив - зураг, дуу, бусад юмс |
- Пловдивын зураг (хуучин хот)
- Эртний Пловдив
- Пловдивын вэб хуудас, виртуал аялал
- Албан ёсны вэбсайт
- Эртний Пловдив
- Пловдивын газрын зураг
Эшлэл[засварлах]
- ↑ Иргэний Бүртгэл, Захиргааны Үйлчилгээний сайт: Хүн ам, оршин суугчдын хүснэгт. 2009 оны 11 сарын 15-ны байдлаар (Болгар хэлээр). 2009 оны 12 сарын 31-нд авсан
- ↑ Rodwell, Dennis (2007). Conservation and Sustainability in Historic cities. Blackwell Publishing. ISBN 1405126566.
- ↑ avtori Evgeni Dinchev ... et al. (2002). Пътеводител България (Болгар хэлээр). София: ТАНГРА ТанНакРа ИК, 138. ISBN 954-9942-32-5.
