Чечень
| Бүгд Найрамдах Чечень Улс (Монгол) Чеченская Республика (Орос) Нохчийн Республика (Чечень) |
|
|---|---|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Нийслэл | Грозный |
| Байгуулагдсан | 1991 оны 1 сарын 11 |
| Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
БНУ Өмнөд Хойд Кавказ |
| Код | 20 |
| Газар орон | |
| Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
15,300 км² 15300 |
| Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
| Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,103,686 хүн 49 72.1 хүн / км² 33.8% 66.2% |
| Албан ёсны хэлнүүд | орос, чечень |
| Засгийн газар | |
| Ерөнхийлөгч | Рамзан Кадыров |
| Хууль тогтоох байгууллага | Парламент |
| Үндсэн хууль | Бүгд Найрамдах Чечень Улсын Үндсэн хууль |
| Албан ёсны цахим сүлжээ | |
| http://chechnya.gov.ru/ | |
Бүгд Найрамдах Чечень Улс (орос. Чече́нская Респу́блика, Чечня́; чеч. Нохчийн Республика, Нохчийчоь) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод бүгд найрамдах улс. Ар Кавказын холбооны тойрог болон Ар Кавказын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Грозный.
Харьцангуй бага болох 17,300 км2[1] нутагтай. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1,269,095[2]. Хүн амын 95.3% (1,206,551) нь Чечень ястан, 1.9% (1,172,287) нь Орос үндэстэн. Ер нь Чечень Ингушет хоёрт л маш цөөн Орос байдаг. Орос хэлнээс гадна Чечень хэл албан ёсных болно.
Салан тусгаарлах тэмцэл [засварлах]
1990 онд ЗХУ нурж, холбооны 15 улс нь тус бүр тусгаар тогтноход ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Чеченьд Орос хүний эзлэх хувь бага байдаг далимаар нутагтаа үнэмлэхүй олонх байгаа Чеченүүд тусгаар тогтнох, салан тусгаарлах тэмцэл өрнүүлсэн. 1994-1995 оны Чечений нэгдүгээр дайн, 1999-2000 оны Чечений хоёрдугаар дайн үүсчээ. Дайн дууссанаас одоог хүртэл Чеченүүдийн дундаас Оросуудад дайсагнасан үйлдэл, олны газар тэсрэх бөмбөг дэлбэлсэн, олноор нь барьцаалсан хэргүүд мэр сэр гарсаар байдаг.
Эх сурвалж [засварлах]