Япон тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Япон тэнгис (Японоор 日本海, にほんかいсолон. 東海, 동해) нь Номхон далайн баруун хэсэгт, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Оросын Холбооны Улсаар хашигдан орших тэнгис юм. Тус тэнгисийг Хойд Солонгост Солонгосын Дорнод тэнгис, Өмнөд Солонгост Дорнод тэнгис гэж нэрлэдэг.[1][2] Солонгосын талын шаардлагаар сүүлийн үед Япон тэнгис (Дорнод тэнгис) гэж бичиж эхэлж буй ч Монголд Япон тэнгис гэдгээр нэрлэж буй. Эргэн тойрон газраар хүрээлэгдсэн тул Газар дундын тэнгистэй адилаар, далайн татлага, түрлэг бараг үгүй.[3]
Газарзүй[засварлах]
Япон тэнгис нь хойд талаараа Оросын эх газрын хэсэг болон Сахалин арлаар, баруун талаараа Солонгосын хойгоор, зүүн талаараа Японы арлууд болох Хоккайдо, Хоншү, Кюүшүгээр хүрээлэгдэнэ. Бусад тэнгис, далайтай 5 нарийн хоолойгоор холбогдоно:
- Тартарийн хоолой Ази тив болон Сахалин арлын хооронд;
- Ла Перузын хоолой Сахалин, Хоккайдогийн хооронд;
- Цүгарү хоолой Хоккайдо, Хоншүгийн хооронд;
- Канмон хоолой Хоншү, Кюүшүгийн хооронд;
- Солонгосын хоолой Солонгосын хойг, Кюүшүгийн хооронд. (Цүшима арал болон Кюүшүгийн хоорондох хэсгийг нь Цүшима хоолой гэж нэрлэх нь бий)
- Хамгийн гүн цэг: далайн түвшнээс доош 3,742 метр
- Дундаж гүн: 1,753 метр
- Талбай: 978,000 км² орчим
Эшлэл[засварлах]
- ↑ Загвар:Cite newspaper
- ↑ Report on the Progress in Consultations on the Naming of the Sea Area between the Korean Peninsula and the Japanese Archipelago. Ministry of Foreign Affairs and Trade (South Korea) (2007-08-30). 2009 оны 3 сарын 9-д хандсан. “the sea area has been consistently called "East Sea" in Korea”
- ↑ Tides in Marginal, Semi-Enclosed and Coastal Seas - Part I: Sea Surface Height. ERC-Stennis at Mississippi State University. 2009 оны 3 сарын 9-д хандсан.
Гадаад холбоосууд[засварлах]
| Commons: Sea of Japan - зураг, дуу, бусад юмс |
| Wiktionary: Sea of Japan – Энэ үгийг тайлбар толиос харна уу |