Нэгдсэн Орос

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нэгдсэн Орос
Удирдагч Дмитрий Медведев
Байгуулагдсан 2001 оны 12 сарын 1
Гишүүнчлэл 2,073,772[1]
Вэбсайт
http://er.ru/

Нэгдсэн Орос нам (Оросоор: Единая Россия) бол Оросын улс төрийн намуудын цөм бөгөөд тус улсын хамгийн том нам нь, одоогоор Төрийн Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлж байна. Тус нам 2001 оны 12 сард Нэгдэл болон Эх орон-Бүх Орос намууд нэгдсэний үндсэнд байгуулагдсан. Үзэл сурталаараа Оросын консерватив нам өөрөө нэгдсэн нь ерөнхийлөгчийн удирдлага бүхий бодлогоор дэмжигдсэн. Тус нам одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Владимир Путинтай ойр холбоотой,тэрээр намын өмнөх тэргүүн байсан ба одоо Нэгдсэн Орос намын Удирдах зөвлөлд багтдаг, тус намын амжилтын түлхүүр нь байж, эдийн засгийн өсөлтөд намын оролцоог (Путины дэмжлэгтэйгээр) бий болгосон. Хэдийгээр намын алдар нэр 2007 оны Думын сонгуульд 64.4% санал авч оргил цэгтээ хүрч байсан ч 2011 оны сонгуульд 49.32% болж буурсан, үүний дүнд улс орондоо хамгийн олон нийтийг хамарсан намаас хөндийрч, Коммунист нам (19.19%) мөн толгойлох болсон. Оросын одоогийн ерөнхий сайд, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2012 оны 5 сарын 26-наас Нэгдсэн Орос намын, 2011 оны 9 сарын 24нөөс Төрийн Дум дахь Нэгдсэн Орос намын тэргүүнээр ажиллаж байна.

Түүх[засварлах]

Үүсэл[засварлах]

Нэгдсэн Орос нам үүсэх урьдач нөхцөл нь Нэгдэлд тулгамдсан саад байсан ба энэ нь Юрий Лузковоор удирдуулсан Эх орон-Бүх Орос (OVR) намын давамгай амжилтаас сэргийлэх үүднээс 1999 оны 12 сарын Думын сонгууль болохоос 3 сарын өмнө байгуулагдсан. Кремлийн гишүүдийн эрчимтэй дэмжлэгээр байгуулагдсан нь OVR-ийн гарцаагүй ялалт шиг харагдахаас сэргийлсэнд оршино. Тэд Ерөнхийлөгч Борис Ельциний үед нам нь олон нийтийг хамарч чадаагүй, Ерөнхий сайд Владимир Путины нэр алдар өсөөгүй байснаар Нэгдэл амжилтыг өөрчлөн гэж таамаглаж байгаагүй. Тус шинэ нам OVR-ийн мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн. Аюулгүй байдлын сайд Сергей Шойгу намын тэргүүнээр томилогдсон.

1999 оны намар Ерөнхий сайд Путины олонхиор хүлээн зөвшөөрөгдөх байдал эрчимтэй өссөн явдал нь тэр Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотуудад хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгон Чечений Бүгд найрамдах улсын тэрслүү бослогын эсрэг шийдвэртэйгээр цэрэг илгээсэнтэй холбоотой юм. Путины уг тэмцэлт бодлогыг ард олон болоод Борис Березовскийн өмчлөлтэй ORT телевиз болон төрийн өмчлөлтэй RTR телевизүүд эерэгээр илэрхийлэн дэмжиж байсан.

1999 оны Төрийн Думын сонгууль[засварлах]

Үүсгэн байгуулагчийн төсөөлж байснаас эсрэгээр, Нэгдэлийн сонгуулийн кампанит ажил асар их амжилттай ажиллаж, нийт саналын 23.3% ийн санал авч, OVRийн авсан 13.3%-ийн саналаас харьцангуй давуу байж, 24.3%-ийн санал авсан Коммунист намтай энэ зэрэгцэх болсон. Ерөнхий сайдын нэр хүнд Нэгдэлийн ялалтад эргэлзээгүй нөлөөлсөн. Сонгуулийн үр дүн мөн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Путин цэвэр ялахад хүргэж, Лузков, Евгений Примаков нарыг ялагдал хүлээхэд хүргэсэн. Ельцин мөн Путиныг дэмжин 1999 оны 12 сарын 31-нд эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм.

Гадаад холбоос[засварлах]

Албан ёсны цахим хуудас Төрийн Дум дахь намын бүлгийн цахим хуудас Намын залуучуудын жигүүр Намын дэмжигчдийн хэлэлцүүлэг

Бусад[засварлах]

Загвар:Портал

Эшлэл[засварлах]