Большевик

Большевик, Борис Михайлович Кустодиевийн зурсан тосон зураг, 1920 он

Большевик гэж Оросын Хаант Улсын үед дангаараа захирах хэмжээгүй эрхт төрийн эсрэг ажилчин ангийн төрийг байгуулахын төлөө марксист үзэл суртлыг өөрийн мөрдлөг болгосон Оросын Ажилчны Социал Демократ Намаас үзэл суртлын ялгааны зөрчлөөс болж олонхи болсон фракц юм. Большевикууд нь дараа нь өөрийн намаа Бүх Оросын Коммунист (Большевик) Нам гэж нэрлэн зохион байгуулсан бөгөөд зөвлөлт засгийн жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам буюу ЗХУКН гэж шинэчлэн нэрлэсэн байна.