Мельбурн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мельбурн
Melbourne
Хотын зураг
Мельбурний төвийн бизнесийн хороолол ба Саутбэнк

Мельбурн-н байршил
Австрали дахь байршил

Солбицол: 37°48′49″S, 144°57′47″E
Улс Flag of Australia.svg Австрали
Муж Викториа
Түүх  
Байгуулагдсан 1835 оны 8 сарын 30
Газар нутаг  
 - Нийт 8806 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 3,806,092
 - Нягтрал 1566/км²
Цагийн бүс UTC+10
 - Зун   UTC+11
Цахим сүлжээ: www.melbourne.vic.gov.au

Мельбурн (англ. Melbourne) нь хүн амаараа Австралид хоёрт тооцогддог хот юм. 2007 оны байдлаар метрополи нутгийн хүн ам нь 3.8 сая орчим юм. Австралийн зүүн өмнөд хэсэгт, Порт Филлипийн булангийн орчмоор орших бөгөөд Викториа мужийн төв юм.

Мельбурн нь худалдаа арилжаа, аж үйлдвэр, соёл урлагийн томоохон төв болно. Мельбурныг Австралийн "спорт ба соёл урлагийн нийслэл" хэмээдэг бөгөөд дотор нь Австралийн хамгийн чухал соёл урлаг, спортын үйл явдлууд зохиогдож, байгууллууд оршдог. Энэ хот нь Лоубороугийн их сургуулийн "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Мельбурн нь Викторийн үеийн болон орчин үеийн архитектурийн холилдсон байдал, трамвайн сүлжээ болон викторийн үеийн парк, цэцэрлэгүүд, мөн олон янз байдалт, олон үндэстэн амьдардаг нийгмээрээ алдартай. 1956 оны зуны олимп болон 2006 оны Хамтын Нөхөрлөлийн наадам энд зохиогдсон байна. Мөн 2006 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орны удирдагчид оролцдог G20-ын уулзалт зохиогджээ.

Австралид Европчууд анх ирснээс 47 жилийн дараа 1835 онд Мельбурн нь Ярра голын орчмын хонины аж ахуйн суурин болж чөлөөт оршин суугчдаар байгуулагджээ. 1850-аад онд Викторийн алтны эрэлээр хурдацтайгаар томоохон метрополи болтлоо хөгжсөн бөгөөд 1865 он гэхэд "Гайхамшигт Мельбурн" (Marvellous Melbourne) нь Австралийн хамгийн том, хамгийн чухал хот болсон байна. Харин 20-р зууны эхээр Сидней нь хамгийн том хот болжээ.

Шинэ улс 1901 онд байгуулагдснаас хойш 1927 онд Канберра хот баригдах хүртэл Мельбурн нь холбооны улсын засгийн газрын байрлах, нийслэл хот байв.

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Мельбурн.