Солонгосын дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Солонгосын дайн
Хамаарах дайн: Хүйтэн дайн
Огноо 1950 оны 6 сарын 25 - одоо хүртэл.
1953 оны 7 сарын 27-нд гал зогсоосон
Байрлал Солонгосын хойг
Үр дагавар Галаа түр зогсоосон; Хоёр Солонгосын газар нутаг 38-р өргөргийн дагуу бага зэрэг өөрчлөгдсөн.
Байлдагч талууд
Flag of the United Nations.svg НҮБ:

Өмнөд Солонгос Өмнө Солонгос
Flag of Australia.svg Австрали
Бельги Бельги
Flag of Canada.svg Канад
Колумб Колумб
Flag of Ethiopia.svg Этиоп
Франц Франц
Грек Грек
Flag of Luxembourg.svg Люксембург
Нидерланд Нидерланд
Flag of New Zealand.svg Шинэ Зеланд
Flag of the Philippines.svg Филиппин
Flag of South Africa.svg Өмнөд Африк
Flag of Thailand.svg Тайланд
Flag of Turkey.svg Турк
Flag of the United Kingdom.svg Их Британи
Америк Америк


Цэргийн үйлчилгээ/засвар:
Япон Япон


Эмнэлгийн:
Flag of Denmark.svg Дани
Flag of Italy.svg Итали
Норвеги Норвег
Flag of India.svg Энэтхэг
Flag of Sweden.svg Швед

Hammer and sickle.svg Коммунист хүчнийхэн:

Flag of North Korea.svg Хойд Солонгос
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад
Зөвлөлт Зөвлөлт

Удирдагчид
Өмнөд Солонгос Өмнө Солонгос Ли Синман

Өмнөд Солонгос Өмнө Солонгос Чон Ил Квон
Өмнөд Солонгос Өмнө Солонгос Пэк Сон Ёп
Америк Америк Дуглас МакАртур
Америк Америк Маттью Ридвэй
Америк Америк Марк Кларк
Америк Америк Харри Труман
Америк Америк Дэвид Эйзенхуар

Flag of North Korea.svg Хойд Солонгос Ким Ир Сен

Flag of North Korea.svg Хойд Солонгос Чой Ён Кон
Flag of North Korea.svg Хойд Солонгос Ким Чак
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад Мао Зе Дун
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад Пэн Дэхуа
Зөвлөлт Зөвлөлт Иосиф Сталин

Цэргийн хүч
Өмнөд Солонгос Өмнө Солонгос 590,911

Америк Америк 480,000
Flag of the United Kingdom.svg Их Британи 63,000[1]
Flag of Canada.svg Канад 26,791[2]
Flag of Australia.svg Австрали 17,000
Flag of the Philippines.svg Филиппин 7,430[3]
Flag of Turkey.svg Турк 5,455[4]
Нидерланд Нидерланд3,972
Франц Франц 3,421[5]
Flag of New Zealand.svg Шинэ Зеланд 1,389
Flag of Thailand.svg Тайланд 1,294
Flag of Ethiopia.svg Этиоп 1,271
Грек Грек 1,263
Колумб Колумб 1,068
Бельги Бельги 900
Flag of South Africa.svg Өмнөд Африк 826
Flag of Luxembourg.svg Люксембург 44

Нийт: 941,356–1,139,518

Flag of North Korea.svg Хойд Солонгос 260,000

Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 780,000
Зөвлөлт Зөвлөлт 26,000

Нийт: 1,066,000

Note: All figures may vary according to source. This measures peak strength as sizes changed during the war.

Хохирол
Өмнөд Солонгос:
58,127 тулалдаанд амь үрэгдсэн
175,743 шархадсан
80,000 бууж өгсөн, сураггүй болсон[6]

АНУ:
36,516-54130 амь үрэгдсэн (2,830 нь байдлаанд бус)
92,134 шархадсан
8,176 сураггүй
7,245 бууж өгсөн[7]
Англи:
1,109 амь үрэгдсэн[8]
2,674 шархадсан
1,060 сураггүй эсвэл бууж өгсөн[9]
Турк:
721 амь үрэгдсэн[10]
2,111 шархадсан
168 сурагүй
216 бууж өгсөн
Канад
516 амь үрэгдсэн[11]
1,042 шархадсан
Австрали
339 амь үрэгдсэн[12]
1,200 шархадсан
Франц:
300 амь үрэгдсэн эсвэл сураггүй[13]
Филиппин:
амь үрэгдсэн үхсэн[14]
Өмнөд Африк
28 амь үрэгдсэн, 8 сураггүй[15]
Нийт: 474,000 гаруй

Хойд Солонгос:
215,000 амь үрэгдсэн,
303,000 шархадсан,
120,000 сураггүй эсвэл бууж өгсөн[9]

Хятад
(Хятадын тооцоо):

114,000 тулалдаанд амь үрэгдсэн
34,000 нас барсан (тулалдаанд бус)
380,000 шархадсан
21,400 бууж өгсөн[16]
(АНУ-ын тооцоо):[9]
400,000+ амь үрэгдсэн
486,000 шархадсан
21,000 бууж өгсөн
ЗХУ:
315 амь үрэгдсэн
Нийт: 1,190,000-1,577,000+

амь үрэгдсэн болон шархадсан энгийн солонгос иргэд (Нийт) = хэдэн сая

Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25-наас 1953 оны 7 сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа.

Түүхэн угтвар[засварлах]

Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв[17]. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр байгуулагдсан АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон[18] бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 8-р сарын 10-нд уг өргөрөгөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд АНУ-ын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.

Ийнхүү Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргааны нэгж, удирдлагуудын ихэнхийг хэвээр авч үлдсэн ба, солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглоод байв. 1946 оны 9 сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ.[19]. Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. АНУ Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачлага гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн сонгуулиар коммунист Ким Ир Сен олонхийн санал авч чадахгүйг мэдэж байлаа. Өмнөд нутагт АНУ-д боловсрол эзэмшсэн, коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман шинэ засгийн газрыг тэргүүлэх болов[20]. Энэ засгийн газар нь албан ёсоор нийт солонгосын засгийн газар байсан байна. Харин хойд нутагт Зєвлєлтийн дэмжлэгтэйгээр коммунист үзэл суртал улам бэхжин, Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист засгийн газар 1947 оны зун байгуулагдав[21]. Энэ коммунист засгийн газар нь ууланд партизанчлан, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ. Шинээр байгуулагдсан хоёр засгийн газар аль аль нь нийт солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа.

Дайны эхэн үед хоёр талын эзэлж байсан газар нутаг

1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бүсээс анги нэтгэлүүдээ бүрэн гаргасан ба Кимын удирдсан коммунист засгийн газар өмнөдийг цэргийн хүчээр нэгтгэхийг санаархаж эхэлсэн боловч Сталин энэ дайнд АНУ-ыг оролцож болзошгүй гэж болгоомжилж байв. 1950 оны 1 сард АНУ, Номхон далай дахь АНУ-ын хамгаалалтын бүсийг Алеутийн арал, Япон, Филиппин гээд, Солонгосын хойгийн хамгаалалтыг НҮБ хариуцах ёстой гэж мэдэгдлээ[22]. Энэ үеэс хойд солонгосын арми Хятадын чөлөөлөх армид 1930-д оноос хойш байлдаж байсан солонгос цэргүүдээр хүчээ зузаатган, зөвлөлтийн зэвсгээр зэвсэглэж эхлэв. 1950 оны 3 ба 4 сард Ким Москвад Сталинтай уулзаж, дайн эхлүүлэх зөвшөөрөл авчээ[20][23]. 1950 оны 3 сард Хойдууд Зөвлөлтүүдэд 9 тонн алт, 40 тонн мөнгө, 15,000 тонн фосфор, газрын ховор элементийн баяжмалыг худалдаж авсан зэр зэсгийн төлбөрт шилжүүлсэн байна[24]

Дайны эхлэл[засварлах]

1950 оны 6-р сарын 25-ы өдөр Хойд Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгтэйгээр 38-р өргөргийг 6 дивиз, 150 Т-34 танкийн хүчээр давснаар дайн эхэлжээ. Хойд Солонгосын тал "урвагч Ли Сын Ман итгэл эвдэн хил давж, цөмрөн ирсний хариуд цохилт өгч байна" гэж мэдэгджээ[25]. Хойд Солонгосын арми нь 415,000 хүний бие бүрэлдэхүүнтэй, 150 Т-34 танк, 40 орчим сөнөөгч, 70 бөмбөгдөгч, 10 тагнуулын онгоцтой байв[25]. Өмнөдийн арми амьд хүчний хувьд 150,000 цэрэгтэй байсан нь хувцас хангамж, зэвсэг муутай (Японы Квантуны Армиас үлдсэн хөнгөн зэвсэг, дүрэмт хувцсаар нийт бие бүрэлдхүүний ердөө 1/3 нь хангагдсан), техникийн парк гэхэд мөн л Японы армиас үлдсэн, АНУ-ын тусламжаар орж ирсэн 40 гаруй танк, хуягт машин, сургалт дадлагын 14 нисэх онгоцтой байсан хийгээд дайн эхлэх үед өмнөдийн нутаг дээр гадаадын цэргийн томоохон нэгтгэл байгаагүй ажээ. Хамгийн ойрхон нь Японы ойролцоо байсан Америкийн цэргийн ангиуд байжээ[25].

Дайны эхний өдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж, 6-р сарын 28 гэхэд Сөүл хотыг эзлэв. Хойдууд НҮБ-ын удирдлага доор гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг нэгтгэж амжина гэж итгэж байсан байна. Уг оны 8 сарын дунд үе гэхэд хойгийн 90%-ийг Хойдууд эзэлж, зөвхөн Бусан хот орчим өмнөдүүдийн мэдэлд үлджээ.

Хойд Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм.

АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болсон байв. Японд байрлаж байсан Дуглас МакАртур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь байлаа. Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин Долдугаар флотод Тайваныг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.

Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хориг тавьсан бол НYБ-ын цэрэг Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг.

АНУ-ын цэргүүд Солонгост

НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн орнууд зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж эхлэв. Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Диин олзлогдов. Энэ ажиллагааны явцад Америкын тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Хойд Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртосноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Бусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.

8 сарын дунд үед Өмнөд Солонгос ба АНУ-ын 8-р арми Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэг болох Бусан хот орчимд бүслэгдэн, нийт хойгийн дөнгөж 10%-тай тэнцэх, 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай Бусаны мөргөцгийг л хянаж байлаа.

Энэ хооронд АНУ цэргийн хүчээ зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор хойд солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтанд орлоо[25].

Агаарын тулалдаан[засварлах]

Солонгосын дайн нь цэрэг дайны тэр дундаа нисэх хүчний түүхэнд анх удаа тийрэлтэт онгоцуудын хооронд тулалдаан болсноороо онцлог юм. Анхлан өмнөд эвслийн зүгээс P-51, F4U, A-1 зэрэг поршент хөдөлгүүрт онгоц ашиглаж байлаа. Үүний эсрэг Хойд Солонгос, Хятадын тал нь Як-9, Ла-9 загварын сөнөөгч, Ил-2, Ил-10, ТУ-2, Пе-2 маягийн дайрагч, бөмбөгдөгч онгоцтой байв. Гэвч удалгүй Өмнөдийн эвсэл нь агаарт ноёрхохын тулд F-80,F9F, F2H зэрэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг татан ирүүлэв.

Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгос, Хятадын поршент хөдөлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Хойд Солонгос, Хятадын талд өгснөөр байдал дээрдэв.

Yvний хариуд америкчууд «МиГ-15»-ийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн F-84, F-86 угтан сөнөөгч онгоцыг Солонгос руу илгээсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна. Агаарын тулалдаанд туршлага илүү өмнөд эвслийн нисэгч нар ялах нь их байлаа. Агаарт ноёлж чадахгүй байгаагийн улмаас газрын байлдааны ажиллагаанд муугаар нөлөөлөх болсон нь Хойд Солонгос, Хятадын таних тэмдэгтэй нисэх онгоц, мөн тэдний дүрэмт хувцас, бичиг баримттай зөвлөлтийн туршлагатай нисгэгчдийг тулалдаанд оруулахад хүрэв. Америкийн тал нь 78–н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. {Энэ нь нэг талаар туршлага муутай Солонгос, Хятадын нисэгч нарын жолоодсон онгоцыг оруулан тооцсонтой холбоотой бололтой} Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг.

Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хүчин нь гол төлөв шатаагч бөмбөг ашигласан ихээхэн хэмжээний бөмбөгдөлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй үргэлжилсэн ч америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илүү хэмжээний напалмын бөмбөгийг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.

Холбоотнуудын сөрөг давшилт[засварлах]

1950 оны 9 сарын 15-нд холбоотнууд сөрөг давшилтаа эхлэв. Холбоотнууд Өмнөд Солонгосын 5, Америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1,634 их буу, миномет, 1,120 нисэх онгоц, 230 байлдааны хөлөг онгоц ашиглан сөрөг давшилтанд орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40,000 цэрэг, 40 танк, 811 их буу сөрөн зогсож байв. Ийнхүү эхний өдрийн давшилтаар өмнө талаасаа баттай хамгаалалттай болсноор мөн сарын 16-ны өдөр "Хромит" гэж нэрлэсэн ажиллагаагааг эхлүүлэв. Энэ ажиллагааны үеэр холбоотнууд Сөүл орчимд орших Инчон хотод 70,000 орчим цэргээс бүрдсэн далайн десант буулгалаа. Уг десантад АНУ-ын тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, явган цэргийн 7-р дивиз, Их Британий армийн тусгай отряд, Өмнөд Солонгосын нэгтгэл багтаж байв.

Сөүл хот дахь тулалдаан, 1950 он

Десант нь буусан өдөртөө Инчоныг эзлэн, Сөүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Харин өмнөд чиглэлд Тэгүгийн бүсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7-р дивиз, их бууны 36-р дивизионы хүчээр сөрөг давшилтанд орсон бөгөөд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар нэгдэн, Хойд Солонгосын армийн 1-р бүлэглэлийг бүслэв. Холбоотнууд Сөүлийг 9 сарын 25-нд эзлэж[26][27], 10 сарын 8-ны өдөр 38-р өргөрөгт хүрэв.

Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулалдааны дараагаар 10 сарын 11-ний өдөр Холбоотнууд Пхеньяны зүг давшилтанд орсон бөгөөд дэмжлэг болгож, 10 сарын 19-ны өдөр Пхеньянаас хойш 40 км-т 5,000 хүнтэй агаарын десант буулган, тэр өдөртөө Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав. Хойд Солонгосын 135,000 цэрэг олзлогдов.

Хятадын арми[засварлах]

БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь "НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого" гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Хойд Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд "Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.

Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Хойд Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс хэтэрсэнгүй . Энэ нь Сталины хувьд "Уулан дээрээс 2 барсын хоорондхи зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчины хаан" Мао-ЗеДуны бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа.

Өвлийн сөрөг давшилт[засварлах]

АНУ-ын цэргүүд. 1950 оны 8 сар

Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.

1950 оны 11 сарын сүүлээр Хятадын тал хоёр дахь давшилтаа эхлэв. Америкийн цэргийг Ханган ба Пхеньяны хоорондахь сайтар бэхлэгдсэн хамгаалалтаас нь холдуулахын тулд Пэн Дэхуй өөрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа байдал үзүүлэхийг тушаав. Генерал МакАртур үүнд хууртан 11 сарын 24-ний өдөр өөрийн дивизүүдээ Хятадын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргав. Yр дүнд нь 420,000 хүнтэй Хятадын арми НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрч бүслээд Америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хүчтэй цохилт өгөв. Зүүн чиглэлд 11 сарын 26 - 12 сарын 13-ны хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3,000 хүнтэй корпус бут ниргүүллээ. Харин америкийн тэнгисийн явган цэргийнхэн өмнө зүгт ухарсан ч гэлээ Хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн, тэдний зургаан дивизийг устгажээ[28]. Энэ ухралт Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хол ухралт гэж тооцогддог байна[29].

НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 105,000 цэрэг, 98,000 Хойд Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэсэн байна[26][30].

B-26 бөмбөгдөгч Хойд Солонгосын Вонсаныг бөмбөгдөж байна. 1951 он

1951 оны 1 сарын 4-ий өдөр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сөүл хотыг эзлэв. Тулааны явцад алагдсан генерал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй Америкийн армийн сэтгэл санааг өргөх, ёс суртахууныг бэхжүүлэх арга хэмжээ авч "Чонын ав", "Аянга", "Бүслэлт" зэрэг сөрөг дайралт явуулсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Өмнөдийн эвслийнхэн 1951 оны 2 сарын 21-нд эхлүүлсэн ажиллагаагаар Хятадын армийг хойд зүгт нэлээд ухраав. Yүний дараа 3 сарын 7-нд "Цөлмөгч" ажиллагааг эхлүүллээ. Энэ ажиллагааны хүрээнд фронтын төв хэсэгт хоёр чиглэлээр цохилт өгсөн нь амжилттай болж 3 сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сөүлийг дахин эзэллээ. Сөүл хот дайнд нэрвэгдэн балгас болж, хүн ам нь 1.5 саяас 200,000 хүртэл багасав[27]. 4 сарын 22-нд Умардын эвслийнхэн сөрөг давшилтанд орж, фронтын баруун хэсэгт гол, төв болон зүүн чиглэлд хоёр туслах цохилт хийн, Өмнөдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн Америкийн анги нэгтгэлүүдийг хоорондоо холбоогүй жижиг бүлэглэлүүд болгон бутаргаад, Сөүлийн чиглэлд давшив. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британийн 29-р бригад өртөж, тулалдааны явцад бие бүрэлдэхүүнийхээ 25%-ийг алдан ухарсан байна. 1951 оны 4 сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Өмнөдийн эвслийн 20,000 орчим хүн шархадаж, олзлогджээ.

1951 оны 4 сарын 11-нд Трумэний тушаалаар генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч, оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. 1951 оны 5 сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Өмнөдийн эвсэл амжилттай хамгаалж, тэр сарынхаа 21-нд сөрөг давшилтанд орон, 38-р өргөрөг хүрсэн ба байлдааны ажиллагааг цааш үргэлжүүлэлгүй зогсоосон байна.

Мухардал[засварлах]

Алагдсан Хятад цэрэг, 1951 он

1951 оны 6 сард дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амссан ч тус бүрд нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй арми байв. 1951 оны 10 сард АНУ-ын армийнхан цөмийн бөмбөг хэрэглэн цохилт өгөх боломжийг судалж эхлэв. Цөмийн бөмбөг бүхий бөмбөгдөгч B-29 онгоцыг Японы Окинава арлаас хөөргөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч "цөмийн бөмбөгөөр цохилт өгөхүйц ихээхэн хэмжээний дайсны цэргийн бөөгнөрөл байхгүй" байсан тул уг ажиллагааг зогсоов[31][32][33][34][35].

Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8 сарын 31-ээс 12 сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтанд орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.

Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр дорвитой урагшласангүй. 1953 онд Сталиныг нас барсны дараа байдал эрс өөрчлөгдлөө. Зөвлөлтийн шинэ удирдлага Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэггүй болсон Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зөвшөөрч, 1953 оны 4 сарын 20-ноос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн байна.

5 сард Хятадын арми энэ дайны сүүлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7 сарын 27-ны өдөр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Гэвч уг гэрээнд Өмнөд Солонгос гарын үсэг зурахаас татгалзсан[36] тул Өмнөдийн эвслийн өмнөөс Америкийн генерал Кларк гарын үсэг зурсан юм.

Гэрээнд гарын үсэг зурах үед фронтын шугам 38-р өргөргийн орчимд байсан тул фронтын шугамаар "Зэвсэггүй бүс" байгуулав. Энэ бүсийг одоо умард талаас нь Хойд Солонгосын арми, өмнөд талаас нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хүч хамгаалж байдаг байна.

Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас өмнө Өмнөд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон байна. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл Хойд ба Өмнөд Солонгосын талуудын хооронд хийгдээгүй байгаа болно.

Цэргийн гэмт хэрэг[засварлах]

Файл:Korean War Massacre.jpg
Өмнөд Солонгосын Дэйжон хотод Хойд Солонгосынхоны бөөнөөр цаазалсан хоригдлууд, 1950 оны 10 сар

Солонгосын дайн үеэр талууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хүмүүсийг тамлаж, цаазлах, шархтай цэргүүдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан.

Америкийн цэргүүдэд фронтын шугам дээрх байрлалд нь дөхөж ирсэн хэнийг ч болов, энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсөн байна. Хэдий Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч, гол төлөв энгийн иргэд алагддаг байжээ[37][38].

Хойд Солонгосын армийнхан булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан байна. Ялангуяа Өмнөдийн давшилт эхэсний дараа энэ нь улам ихэссэн байна[39].

Өмнөд Солонгост олон арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авсан байна[40]. Өмнөдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг өвчний нянгаар халдварлагдсан шавьж бүхий бөмбөг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байв.

Тухайн үед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгүйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаагүй бөгөөд энэ дайны дараа буюу 1977 онд дайны үеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.

Yр дагавар[засварлах]

Дайны хугацаанд хамгийн багадаа 16 B-29 бөмбөгдөгч онгоц устгагдсан байна

Солонгосын дайн нь Хүйтэн дайны үеийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн болж, хоёр их гүрэн хязгаарлагдмал орон зайд, цөмийн зэвсэг хэрэглэлгүйгээр дайтах бүс нутгийн дайны загварыг гаргаж өгсөн байна.

Солонгос[засварлах]

Дайны уршгаар Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2,500,000 гаруй солонгос хүн алагдсан байна. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устаж, орон сууцны фондын 50%, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устжээ.

АНУ[засварлах]

АНУ нь энэ дайнд 54,246 хүнээ алджээ. Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч, Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил үргэлжилсэн. Америкууд Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггүй тул Америкт энэ дайныг "Мартагдсан дайн" гэж нэрлэдэг.

Солонгосын дайны дараа мэргэжилтнүүд Америкийн арми байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байсан гэсэн дүгнэлт хийсэн тул дайны дараанаас АНУ батлан хамгаалахын төсвөө 50 тэрбум доллар болгон өсгөж, явган цэрэг, агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрхи Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан байна.

Мөн орчин үеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сөнөөгч зэрэг шинэ зэвсэгүүд армийн зэвсэглэлд орж ирсэн байна.

Америкийн Шерман танк, 1952 оны 5 сар

Хятад[засварлах]

Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чөлөөлөх арми 390,000 хүнээ алджээ. Гэвч өрнөдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хүн давсан гэж үздэг. Дайны явцад Хятад болон ЗХУ-ын харилцаа эрс мууджээ. Хятадууд энэ дайнд зөвхөн өөрийн хүчинд найдан оролцох шийдвэр гаргаж, үнэндээ АНУ-тай сөргөлдөн тулалдсанаар улсынхаа хүчийг Дэлхий дахинаа харуулж, хожим улс төрийн тавцан дээр нөлөөтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв.

Тайвань[засварлах]

Солонгосын дайны үед АНУ-ын армийн зэвсэглэлд H-19-тэй төстэй нисдэг тэрэг хэрэглэгдэж байв[41][42]

Солонгосын дайн дууссаны дараа Өмнөдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чөлөөлөх армийн 14,000 байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1 сарын 23-ны өдөр Тайванд ирсэн бөгөөд өөрсдийгөө "коммунизмыг эсэргүүцэгч сайн дурынхан" гэж нэрлэх болсон билээ. Түүнээс хойш энэ өдрийг Тайваньд "Дэлхийн эрх чөлөөний өдөр" гэж нэрлэн тэмдэглэдэг болсон.

Солонгосын дайн нь Тайваньд маш ашигтайгаар туссан байна. Солонгосын дайнаас өмнө АНУ нь Тайвань болон эх газрын Хятад хоёрын мөргөлдөөнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайванд дэмжлэг үзүүлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бүс нутагт өөрийн нөлөөллийг авч үлдэхийн тулд Тайваны эрх баригчдыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна. Улмаар Тайвань руу өөрийн зэвсэгт хүчний ангиудыг илгээж, Гоминданы засгийн газрыг гарцаагүй ялагдлаас аварчээ. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон үзлийн нөлөөгөөр Өрнөдийн дийлэнх орнууд БНХАУ-ыг 1970-аад он хүртэл хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.

Япон[засварлах]

Олон зуун мянган хүний аминд хүрсэн энэ дайнаар эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Өмнөдийн эвсэл ялагдсан, мөн Японд зүүний үзэл баримтлалтай хөдөлгөөн хүчээ авсан тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь одоогийн Японы өөрийгөө хамгаалах хүч болон хувирсан юм. Мөн АНУ дайны дундуур Сан-Франциско хотод Японтой энхийн гэрээ байгуулан, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Америкийн цэргийн хангалтын гол баазууд Японд байрлаж байсан нь эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой байв. Солонгосын дайны явцад АНУ 3.5 тэрбум долларын өртөг бүхий Японы бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байна. Энэ үед хөл дээрээ тогтсон компаниудын дотор "Мицүи", "Мицүбиши", "Сүмитомо" зэрэг багтана. 1950-1951 онд Японы үйлдвэрлэлийн өсөлт 50%-д хүрсэн ба 1952 онд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түвшиндээ хүрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа.

ЗХУ[засварлах]

Энэ дайн нь улс төрийн хувьд ЗХУ-д алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хүрээгүйгээр зогсохгүй хөрш коммунист Хятадтай харилцаа муудлаа. Гэтэл Өрнөдийн эвсэлийн гишүүн орнуудын харилцаа хоорондоо болон Баруун Герман, Япон зэрэгтэй орнуудтай сайжирсан байна.

Нөгөө талаас ЗХУ нь гуравдагч ертөнцийн хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон орнууд ЗХУ-ыг даган социалист чиг баримталж эхлэв.

Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д хүндээр туссан ч, дайны явцад шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломжтой болж, өрсөлдөгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид өөрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон төдийгүй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 30,000 гаруй албан хаагчид асар их туршлага хуримтлуулсныг олон арван жилийн туршид дараа дараагийн бүс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Монгол Улсын хувьд[засварлах]

БНМАУ хэдийгээр энэ дайнд оролцоогүй боловч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил БНАСАУ-д туслах хөдөлгөөн өрнөж, багагүй хэмжээний эд материалын тусламж, цэргийн агт морь бэлэглэж, дайнд өнчирсөн Хойд Солонгосын 200 хүүхдүүдийг тусгай асаргаанд хүлээн авч, эмчилж асарч, сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлж, 10 оюутан МУИС-д сургажээ. 1950 онд БНАСАУ-д БНМАУ-ын ЭСЯ нээгдэж, 1950-1952 онд элчин сайдаар Ж.Самбуу, 1952-1955 онд генерал С.Равдан нар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд нэг бус удаа өртөж, элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас бэртэж, өрөөсөн чих нь сонсголгүй болжээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]


Ишлэл[засварлах]

  1. On This Day 29 August 1950. BBC. 2007-08-15-д хандсан.
  2. Veterans Affairs Canada — The Korean War. Veterans Affairs Canada. 2007-08-15-д хандсан.
  3. Filipino Soldiers in the Korean War (video documentary). 2008-03-24-д хандсан.
  4. Walker, Jack D. A brief account of the Korean War. 2007-08-15-д хандсан.
  5. French Participation in the Korean War. Embassy of France. 2007-08-15-д хандсан.
  6. South Korean POWs. 2007-08-15-д хандсан.
  7. All POW-MIA Korean War Casualties. 2007-08-15-д хандсан.
  8. The UK & Korea, Defence Relations. Office of the Defence Attache, British Embassy, Seoul. 2007-08-15-д хандсан.
  9. 9.0 9.1 9.2 Hickey, Michael. The Korean War: An Overview. 2007-08-16-д хандсан.
  10. The Turks in the Korean War. 2007-08-15-д хандсан.
  11. Canadians in Korea: Epilogue. Veterans Affairs Canada (1998-10-6). 2007-10-27-д хандсан.
  12. Korean War 1950–53: Epilogue. Australian War Memorial (2007-10-16). 2007-11-12-д хандсан.
  13. Departure of the French batallion. French newsreels archives (Les Actualités Françaises) (2003-11-05). 2007-08-16-д хандсан.
  14. Filipino Soldiers in the Korean War (video documentary). 2008-03-24-д хандсан.
  15. South Africa in the Korean War. korean-war.com (November 20, 2006).
  16. Xu, Yan. Korean War: In the View of Cost-effectiveness. Consulate-General of the People's Republic of China in New York. 2007-08-16-д хандсан.
  17. Treaty of Annexation (Annexation of Korea by Japan). USC-UCLA Joint East Asian Studies Center. 2007-08-19-д хандсан.
  18. McCullough, David (1992). Truman. Simon & Schuster Paperbacks, p. 785, 786. ISBN 0671869205. 
  19. Green Left - Features: HISTORICAL FEATURE: The Korean War - a war of counter-revolution
  20. 20.0 20.1 The Korean War, The U.S. and Soviet Union in Korea. MacroHistory. 2007-08-19-д хандсан.
  21. The Korean War, 1950-1953, (an extract from American Military History, Volume 2 - revised 2005). 2007-08-20-д хандсан.
  22. Acheson, Dean (1969). Present at the Creation: My Years at the State Department. W.W. Norton, Inc., 355-358. 
  23. Message from Stalin to Kim Il Sung, via Shtykov, Affirmative response to Kim Il Sung's previous requests of lead and ammunitions from the Soviet Union. Woodrow Wilson International Center for Scholars, Cold War International History Project (1950-03-18). 2008-02-15-д хандсан.
  24. Telegram from Shtykov to Vyshinsky, Receipt of goods and payments expected of North Korea from the Soviet Union. Woodrow Wilson International Center for Scholars, Cold War International History Project (1950-03-09). 2008-02-15-д хандсан.
  25. 25.0 25.1 25.2 25.3 Appleman, Roy E (1998). South to the Naktong, North to the Yalu. Dept. of the Army, p. 3, p. 15, pp 381, 545, 771, 719. ISBN 0160019184. 
  26. 26.0 26.1 Schnabel, James F (1992). United States Army In The Korean War: Policy And Direction: The First Year. Center of Military History, pp. 155-192, p.212, pp. 283-284, pp. 288-289, p.304. ISBN 0-16-035955-4. 
  27. 27.0 27.1 Korea Institute of Military History. The Korean War: Korea Institute of Military History 3 Volume Set. Bison Books, University of Nebraska Press, vol. 1, p.730, vol. 2, pp. 512-529. ISBN 0803277946. 
  28. Hopkins, William (1986). One Bugle No Drums: The Marines at Chosin Reservoir. Algonquin. 
  29. Cohen, Eliot A; Gooch, John (2005). Military Misfortunes: The Anatomy of Failure in War. Free Press, pp 165-195. ISBN 0743280822. 
  30. Rear Admiral Doyle, James H & Arthur J Mayer (April 1979), "December 1950 at Hungnam", U.S. Naval Institute Proceedings vol. 105 (no. 4): pp. 44-65
  31. Hasbrouck, S. V (1951), memo to file (November 7, 1951), G-3 Operations file, box 38-A, Library of Congress
  32. Army Chief of Staff (1951), memo to file (November 20, 1951), G-3 Operations file, box 38-A, Library of Congress
  33. Watson, Robert J; Schnabel, James F. (1998). The Joint Chiefs of Staff and National Policy, 1950-1951, The Korean War and 1951-1953, The Korean War (History of the Joint Chiefs of Staff, Volume III, Parts I and II). Office of Joint History, Office of the Chairman of the Joint Chiefs of Staff, part 1, p. v; part 2, p. 614. 
  34. Commanding General, Far East Air Force (1951), Memo to 98th Bomb Wing Commander, Okinawa
  35. Far East Command G-2 Theater Intelligence (1951), Resumé of Operation, Record Group 349, box 752
  36. Syngman Rhee Biography: Rhee Attacks Peace Proceedings. Korean War Commemoration Biographies. 2007-08-22-д хандсан.
  37. Hanley, Charles J.; Martha Mendoza. "U.S. Policy Was to Shoot Korean Refugees", The Washington Post, Associated Press, 2006-05-29. 2007-04-15-нд авсан. 
  38. Hanley, Charles J.; Martha Mendoza. "Letter reveals U.S. intent at No Gun Ri", New Orleans Times-Picayune, Associated Press, 2007-04-13. 2007-04-14-нд авсан. 
  39. Rummel, R.J. Statistics of Democide, Chapter 10, Statistics Of North Korean Democide Estimates, Calculations, And Sources. 
  40. AP IMPACT: Thousands killed in 1950 by US's Korean ally - Yahoo! News
  41. http://www.historynet.com/the-rise-of-the-helicopter-during-the-korean-war.htm
  42. http://tri.army.mil/LC/CS/csa/aahist.htm