Нью-Йорк хот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нью-Йорк хот
англ. City of New York
Нью-Йорк хот хот
Нью-Йорк хот-н далбаа
Нью-Йорк хот-н сүлд
Туг Сүлд
Хоч нэр: "The Big Apple (Том алим), Gotham (Готтам), The City That Never Sleeps (Хэзээ ч унтдаггүй хот), The Capital of The World; Novum Caput Mundi (Дэлхийн нийслэл)."

Нью-Йорк хот-н байршил
Нью-Йорк Муж Улс дахь байршил

Солбицол: 40°43′N 74°00′W
Улс Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс
Муж Нью-Йорк
Бороунууд Бронкс
Брүклин
Манхэттэн
Квинз
Стэйтен Арал
Түүх  
Европчууд анх оршин суусан 1624
Засаглал  
 - Хотын дарга Майкл Блүмберг
Газар нутаг  
 - Нийт 1,214.4 км²
Өндөр 10 м
Хүн ам  
 - Нийт (2007) 8,274,527
 - Нягтрал 10,482/км²
 - Метрополи газар нутагт 18,818,536
Цагийн бүс UTC-5
 - Зун   UTC-4
Утасны код 212, 718, 917, 347, 646
Цахим сүлжээ: www.nyc.gov

Нью-Йорк хот (англ. The City of New York) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

[засварлах] Газарзүйн байрлал

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

[засварлах] Гадаад холбоос

  • NYC.gov - Нью Йоркийн албан ёсны сайт
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны сайт
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай
Commons
Commons: New York City - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр