Эрх чөлөөний хөшөө

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эрх чөлөөний хөшөө*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Statueofliberty.JPG
Эрх чөлөөний хөшөө
Улс АНУ
Төрөл Соёлын
Шалгуур i, vi
Дугаар 307
Бүс** Америк дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1984  (9-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Эрх чөлөөний хөшөө (Англи: The Statue of Liberty) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.

Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.

Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.