Танк

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
M4A4 cutaway.svg

Танк нь гинжтэй хуягт байлдааны техник бөгөөд хөдөлгөөнт операци, тактикийн шинжтэй довтолгоо, хамгаалалтын чадавхийг хослуулсан фронтын шугамын байлдааны хэрэгсэл юм. Галын хүчийг эргэлдэгч бууны цамхагт байрлах том калибрын үндсэн буу, хоёрдогч пулемёт хоёр бүрдүүлнэ. Харин хүнд хуяг болон хаа сайгүй явах хөдөлгөөний чадавхи нь танк болон түүний багийг хамгаалж, тулалдааны талбарт хуягт цэргийн гүйцэтгэдэг бүхий л гол үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангана.[1]

Дэлхийн нэгдүгээр дайны үед британичууд окопны байлдааны гацаанаас гарахын тулд танкийг анх бүтээж, байлдаанд хэрэглэжээ. Анх Соммын тулалдаанд цөөн тоогоор гаргаж ашигласан. Танкийг анх бүтээж байхдаа зэвсэг гэж танигдуулахгүйн тулд Месопотамын аян дайнд хэрэглэх ус тээвэрлэгч байдлаар зохион бүтээж байсан бөгөөд хийж буй зүйлээ "танк" ("water tank" буюу "ус нөөцлөх сав" гэсэн утгатай англи үгээр) гэж нэрлэж байв. Үүнээс гадна нэрийн гарлын талаар хоёр ч өөр санал байдаг.

Дэлхийн хоёр дайны хооронд танкийн загвар, тактикийн чадварыг улам сайжруулж, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хувьсан хөгжиж өнөөг хүртэл оршиж байгаа хуягт техникийн байлдааны концепцийг бий болгосон бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Зөвлөлт Холбоот Улс дайны турш хэрэглэж байсан хамгийн шилдэг танкуудын нэг болох Т-34-ээ бүтээсэн нь байлдааны үндсэн танкны анхны загварын нэг болсон. Герман танкийн асар их хүчийг артиллер, агаарын хүчээр дэмжүүлэн дайсны фронтыг сэт цохиж, дайсны эсэргүүцлийг бүрэн задлах блицкрийг хэмээх стратегийг боловсруулжээ.

Өнөө үед танкийг дангаар нь ашиглах нь ховор бөгөөд гол төлөв явган цэргээр дэмжүүлсэн хуягт танкийн анги болгон зохион байгуулах болсон. Явган цэрэг танкийг дагахдаа хуягт тээврийн хэрэгсэл буюу явган цэргийн байлдааны техникт сууж болно. Түүнчлэн хуягт танкийн ангийг тандалтын буюу газрын довтолгооны нисэх онгоц дагалддаг.

Их чадавхи, олон талт хэрэглээтэй тул байлдааны танк орчин үеийн армиудын нэг гол бүрэлдхүүн хэсэг гэж тооцогддог.[2] Гэхдээ уламжлалт бус, тэгш бус байлдаан зонхилох болсноор хуягт танкийн хүчний ашигтай талд эргэлзэх болсон.[3] Танкийг XXI зууны хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэхийн тулд судалгаа, туршилтын ажил хийгдсээр байгаа билээ.

Агуулга

[засварлах] Тайлбар

  1. von Senger and Etterlin (1960), The World's Armored Fighting Vehicles, х.9.
  2. House (1984), Toward Combined Arms Warfare:A Survey of 20th-Century Tactics, Doctrine, and Organization
  3. Tranquiler, Roger, Modern Warfare. A French View of Counterinsurgency, trans. Daniel Lee

[засварлах] Эшлэл

id="CITEREFTomesError: Invalid time.">Tomes, Robert R. (Spring, 2004), "Relearning Counterinsurgency Warfare", Parameters (US Army War College) Vol. XXXIV, (No. 1,): 16–28, <http://www.army.mil/prof_writing/volumes/volume2/march_2004/3_04_1.html> (retrieved on 2008-05-26)

[засварлах] Уншвал зохих ном

  • Macksey, Kenneth (1976), Tank Warfare, A History of Tanks in Battle, London: Panther, ISBN 0-586-04302-0
  • Macksey, Kenneth and Batchelor, John H. (1970), Tank: A History of the Armoured Fighting Vehicle, New York: Scribner, ISBN 0345021665; ISBN 0356034615; ISBN 0684136511
  • Ogorkiewicz, Richard M. (1968), Design and Development of Fighting Vehicles, London: MacDonald, ISBN 0-356-01461-4
  • Ogorkiewicz, Richard M. (1970), Armoured Forces: A History of Armoured Forces and Their Vehicles, Arms & Armour Press, ISBN 0-85368-049-3
  • Ogorkiewicz, Richard M. (1991), Technology of Tanks, Coulsdon, Surrey: Jane's Information Group, ISBN 0-7106-0595-1
  • Weeks, John (1975), Men Against Tanks: A History of Anti-Tank Warfare, New York: Mason Charter, ISBN 0-88405-130-7; ISBN 0-7153-6909-1

[засварлах] Гадны холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр