Арабын хойг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Арабын хойг (Араб хэл: شبه الجزيرة العربية) нь Ази, Африкийг холбосон, Баруун Азийн баруун өмнөд хэсэгт орших аварга том хойг юм.
Улаан тэнгис, Акабын булан, Арабын тэнгис, Адены булан, Персийн булан, Оманы булангаар хүрээлэгдэнэ. Хойгийн зүүн өмнөд хэсэгт Руб-ал-хали цөл оршдог.
Тус хойг дээр Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар, Оман, Йемен улсууд оршино.