Адены булан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адены булангийн газрын зураг

Адены булан (англ. Gulf of Aden, араб. العربية) нь Энэтхэгийн далайн баруун хойд хэсэгт хойд талаараа Арабын хойг, өмнөд талаараа Африк тивийн Сомалийн хойгоор хашигдан орших, баруунаас зүүн тийш сунан тогтсон булан юм. Баруун талаараа Баб эль Мандебийн хоолойгоор дамжин Улаан тэнгистэй холбогдоно. Йемен, Жибути, Сомали улсууд Адены булангийн эрэг дээр оршино.

Далайн дээрэмчид[засварлах]

Сүүлийн жилүүдэд Сомали улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж Адены буланд далайн дээрэмчин болон, худалдаа тээврийн хөлөг онгоцуудыг барьцаалж, дээрэмдэн амь зуудаг хүмүүс бий болсон.