Туркийн тусгаар тогтнолын дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
1919 оны 5 сард хамгийн түрүүн эзлэгдсэн Смирнаг турк цэргүүд 1922 оны 9 сарын 9-нд чөлөөлж авчээ
1920 онд болсон нэгэн тулалдаан

Туркийн Османы эзэнт гүрэн Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдан Холбоотны цэргийн хүчинд эзлэгдэн бутарч арчаагаа алдсан үе 19191923 онд Туркийн тусгаар тогтнолын дайн (тур. İstiklâl Harbi – Тусгаар тогтнолын дайн, Kurtuluş Savaşı – Чөлөөлөх дайн) өрнөн ялж, Османы эзэмшин байсан бусад нутгийг хаяж Турк орноо өөд татан хаант засгийг халж Бүгд Найрамдах Турк Улсыг байгуулжээ. Дайны нэг талд Мустафа Кемаль Ататюркаар удирдуулсан Ангорын засгийн газар, нөгөө талаас Турк орныг эзлэн хянасан Грек, Армен, Франц, Их Британи, Итали, Гүрж, хаант ёсоо хадгалахыг зорьсон Константинополь дахь Османы төр байжээ.

Дайн үүсэх нөхцөл 1918 оны 10 сарын 30-наас эхэлж 11 сарын 18-нд Холбоотнууд (Антант) Османы нийслэл Константинополийг эзлэв. 1919 оны 5 сарын 15-нд Грекийн цэрэг Анатольд газардахтай зэрэгцээд Анкарад цэргийн хоёр анги бүрджээ. Тэр үед Ататюркийн удирдлаганд 35,000 цэрэг байв. Османы төр дургуйцсэн ч Туркийн хувьсгалчид улам хүчирхэгжиж дорно зүгт Арментай, өмнө зүгт Сирийг эзэлсэн Францтай, өрнө зүгт Гректэй гээд улс орныхоо зүг бүрт харийн түрэмгийлэгчидтэй байлдаж байжээ. 1921 оны өвөл Лондон, намар нь Карст дайтахыг зогсоох талаар хэлэлцэж байсан. Хувьсгал нэгэнт дийлж өөрөө амьд байх аргагүй болсон VI Мехмед султан 1922 оны 11 сарын 17-нд Туркээс дутааж Британийн Мальт руу явжээ. 1922 онд Лозаннад эхэлсэн хэлэлцээрийн үр дүнд Османы өвийг Турк улс залгахыг Их Британи, Франц, Итали хүлээн зөвшөөрч 1923 оны 10 сарын 29-нд Бүгд Найрамдах Турк Улс үүсэн байгуулагджээ. Дайны төгсгөлд Турк 271 мянга, холбоотны талд нийтдээ 400-аад мянган цэрэгтэй байв. Дайны уршгаар тал талын 200 гаруй мянган цэрэг, армен, грек голцуу 500 мянган энгийн ард алагджээ.