Енисей мөрөн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Енисей мөрөн (бур. Горлог мүрэн, орос. Енисе́й) нь Оросын Холбооны Улсын нутгаар урсдаг мөрөн юм. Умард мөсөн далайд цутгадаг хамгийн том усны систем бөгөөд дэлхийд уртаараа 5-д орно. Монгол улсын Хөвсгөл аймгийн нутгаас эх авч, умард зүгийг чиглэн Сибирийн төв хэсгийг нэвтлэн урсч, Енисейн булангаар дамжин Хойд мөсөн далайн Карын тэнгист цутгадаг. Енисей хэмээх нэр нь эвэнк хэлний "Иоанесси" буюу их мөрөн хэмээх үгнээс гаралтай.

Енисей мөрний ай сав
Енисейн сав
Енисей

Эхэн хэсэгтээ түргэн урсгалтай, их үерлэдэг, ай саваар нь хүн амын нягтшил маш бага. Мөрний дунд хэсэгт хэд хэдэн аварга том усан цахилгаан станцын далан байх бөгөөд ОХУ-ын олборлох аж ахуйн амин чухал түшиг тулгуур болж байдаг юм. Тэдгээр далангийн зарим нь Зөвлөлт Холбоот Улсын үе дэх албадан хөдөлмөрөөр бий болсон. Тайгын бүсээр урсах замдаа олон цутгалуудыг нийлүүлсний дараа жилийн хагас нь мөсөөр хучигдсан байдаг тундрын бүсээр урсч, эцэст нь Карын тэнгист цутгана. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж байгаагаас мөрний урсац нэмэгдэх хандлагатай байгаа.

Енисей мөрөн нь 2 гол эхтэй, Их Енисей буюу Бий-Хем гол нь Бүгд Найрамдах Тува Улсын зүүн хэсгийн Саяны нурууны өмнөд суга, Тагна уулын хойд хэсгээс эх авдаг бол Бага Енисей буюу Каа-Хем гол нь Хөвсгөл аймгийн Дархадын хотгороос эх авна. Дархадын хотгорын нарийн амсар нь мөсөн голоор хашигдсан байсан бөгөөд ойролцоо орших Хөвсгөл нууртай хэмжээгээрээ зэрэгцэхүйц мөсөн нуур байсан бөгөөд тэр нь хайлсны улмаас Бага Енисей үүссэн болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Енисей мөрөн» зургийн цомог