Мөсөн гол

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Альпийн нуруунд байх мөсөн гол

Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл юм.

Агуулга

[Засварлах] Ерөнхий ойлголт

Мөсөн гол нь уулархаг, налуу газарт олон жилийн турш мөс, цас хуримтлагдан, мөнх цас нягтаршсанаас болж бий болдог. Ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдаг.

Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршино.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаа билээ.

[Засварлах] Ангилал

Мөсөн голыг байршлаар нь 2 ангилж болно:

  1. Уулын мөсөн гол (Мөнх цаст уулын бүст орших)
  2. Эх газрын мөсөн гол (Антарктид, Гренландыг хучсан мөсөн бүрхүүл)
Мөсөн голын мөс бүрэлдэх явц

Монгол улсын нутаг дэвсгэрт Алтайн нуруу зэрэг өндөр өргөгдсөн уулсын системд мөсөн голууд бий.

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Glacier - зураг, медиа материалууд

Хувийн хэрэгсэлүүд