Цас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улирлын өөрчлөлтөөр цасан бүрхүүл өөрчлөгдөх нь
Хадмал
Монгол үсгээр Chasu.PNG
буриад кирилл. саhан
монгол кирилл. цас
халимаг кирилл. цасн

Цас

  1. агаарын дулаан 0°C-ээс доошлосон үед агаар мандалд дэгдээд байсан усны уур жижиг мөсөн талст болон газарт буудаг хур.
  2. Дээрх хурын газрын гадаргууг хучин бууж хайлахгүй азнах тунадас[1]. Цасан ширхэг нь гадны өндөр даралтын нөлөөгүй учир зөөлөн байна.

Цасан ширхэг[засварлах]

Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талсууд болно. Том хэмжээтэй, сайн талсжисан цасан ширхэгүүд нь хавтгай, ойролцоогоор тэгш хэмт 6 талтай байна. Ховорхон тохиолдолд, -2 °C хүйтэнд, 3 талт цасан ширхэгүүд үүсэж болно [2]. Гэхдээ цасан ширхэгийн хэлбэрт, уг талстыг үүсэх үеийн температур, чийгшилт чухал нөлөөтэй тул ихэнхи тохиолдолд цасан ширхэгүүд нь зөв бус хэлбэртэй байдаг. Мөн баганалаг, зүүлэг, хавтгай хэлбэртэй ширхэгүүд байна.

6 талт ширхэгүүд 0 °C-ээс -3 °C-т, зүүлэг болон баганалаг хэлбэртэй ширхэгүүд -5 °C-аас -10 °C-д, илүү хүйтэн температурт (-10 °C-аас -22 °C) дахин 6 талт ширхэгүүд үүснэ.

Цасан ширхэг

Мөн үзэх[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Бровкин В. В. Атмосферные явления — классификация и описание
  2. http://www.its.caltech.edu/~atomic/snowcrystals/class/class.htm

Гадаад холбоос[засварлах]