Температур

Физикийн тоо хэмжээ
Нэр Термодинамикийн температур
Томьёоны тэмдэглэгээ (Кельвинээр өгөгдсөн үед)
(Цельсийн градусаар өгөгдсөн үед)
Тоо хэмжээ- ба
нэгжийн систем
Нэгж Хэмжээс
СИ К, °C Θ
Планк Планкийн температур ħ1/2·G−1/2·c5/2·k−1
Сарын дундаж дулааны хэмийг харуулсан дүрслэл
Жилийн дундаж температур

Температур нь биеийн халалтын зэргийг хэмжих нэгжийг хэлнэ. Тэмдэглэгээ нь Т. Температурын хэмжээг илэрхийлэх олон төрлийн нэгжийн шаталбар байдаг. Жишээ нь: Кельвиний, Цельсийн, Фаренгейтын шаталбар гэх мэт. Температурыг хэмжих багажыг термометр гэнэ.

Температур нь байгалийн шинжлэх ухааны бүх салбарт маш чухал хэмжигдэхүүн юм. Температурын үндсэн физик тодорхойлолтыг термодинамикаар тодорхойлдог.

Аливаа биеийн температур нь хэсгээс хэсгийн хооронд болон цаг хугацаа өнгөрөхийн сацуу байнга хувьсан байдаг. Үүнийг жижиг термометрээр юм уу эсвэл тухайн биетийн дулааны цацаргалтыг бүртгэн харж болно. Хэрвээ биетийн температур хэт хурдан өөрчлөгдвөл, эсвэл хэт жижиг хэсгийн температур өөрчлөгдвөл температурыг хэмжихэд хүндрэлтэй болох бөгөөд зарим тохиолдолд хэмжих боломжгүй болно.

Хүрээлэн буй гадаад орчинтой энерги болон бодис солилцохгүй байгаа биетийн температур аяандаа нэгэн жигд болдог. 2 бие дулаан солилцоход халуун биеээс хүйтэн бие уруу дулаан дамждаг. Ижил температуртай хоёр биеийн хооронд дулаан солилцол явагдахгүй. Эдгээр ижил температуртай биесийг дулааны тэнцвэртэй биес хэмээдэг.

Онолын үүднээс байж болох хамгийн хүйтэн температур бол 0 К буюу ойролцоогоор -273.15°C юм. Үүнийг абсолют тэг хэм буюу абсолют тэг температур гэдэг. Абсолют тэг температурлуу дөхөж болох боловч яг абсолют тэг хэмийг бодит физикийн системд гарган авах боломжгүй юм.

Температурын хуваарилалт болон түүний нэгж[засварлах | кодоор засварлах]

Температурын хуваарилалтын тойм хүснэгт
Нэгж Нэгжийн­ тэмдэг доод тогтоосон цэг F1 дээд тогтоосон цэг F2 Хуваарилалтын интервал Нээгч Нээгдсэн жил Хэрэглээний тархалт
Кельвин K T0 = 0 K Tгфц(H2O) = 273,16 K Уильям Томсон 1848 дэлхий даяар (СИ-нэгж)
Цельсийн градус °C Tx.цэг(H2O) = 0 °C
Tб.цэг(H2O) = 100 °C
Андерс Цельс 1742 дэлхий даяар
Фаренгейтын градус °F Tхөрг. = 0 °F
Tхүн = 96 °F
Даниель Фаренгейт 1714 АНУ
Ранкины градус °Ra, °R T0 = 0 °Ra Уильям Ранкин 1859 АНУ
Делислийн градус °De, °D Tx.цэг(H2O) = 150 °De Tб.цэг(H2O) = 0 °De Жосеф-Николас Делисле 1732 ОХУ (19-р зуун)
Реомюрагийн градус °Ré, °Re, °R Tx.цэг(H2O) = 0 °Ré Tб.цэг(H2O) = 80 °Ré Рене Антуан Ферчаүлт де Реомюр 1730 Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл
Ньютоны градус °N Tx.цэг(H2O) = 0 °N Tб.цэг(H2O) = 33 °N Исаак Ньютон ≈ 1700 байхгүй
Рёмерийн градус °Rø Tx.цэг(Нуур) = 0 °Rø
Tб.цэг(H2O) = 60 °Rø Оле Рёмер 1701 байхгүй
Сонгож авсан температурын утгуудыг төрөл бүрийн нэгжээр
Хэмжилтийн утга \ Нэгж Фаренгейтийн градус Ранкины градус Реомюра Цельсийн градус Кельвин
Нарны гадаргуу дээрх дундаж температур 9 941 °F 10 400 °Ra 4 404 °R 5 505 °C 5 778 K
Төмрийн хайлах температур 2 795 °F 3 255 °Ra 1 228 °R 1 535 °C 1 808 K
Хар тугалганы хайлах температур 621,43 °F 1081,10 °Ra 261,97 °R 327,46 °C 600,61 K
Усны буцлах цэг (хэвийн даралтанд) 212 °F 671,67 °Ra 80 °R 100 °C 373,15 K
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур 136,04 °F 595,71 °Ra 46,24 °R 57,80 °C 330,95 K
Хүний биеийн температур фарангейтаар 96 °F 555,67 °Ra 28,44 °R 35,56 °C 308,71 K
Усны гурван фазын цэг 32,02 °F 491,69 °Ra 0,01 °R 0,01 °C 273,16 K
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд) 32 °F 491,67 °Ra 0 °R 0 °C 273,15 K
Мөнгөн усны хайлах температур −37,89 °F 421,78 °Ra −31,06 °R −38,83 °C 234,32 K
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур −128,56 °F 331,11 °Ra −71,36 °R −89,2 °C 183,95 K
Этанолын хөлдөлтийн цэг −173,92 °F 285,75 °Ra −91,52 °R −114,40 °C 158,75 K
Азотын буцлах цэг −320,44 °F 139,23 °Ra −156,64 °R −195,80 °C 77,35 K
Абсолют тэг хэм −459,67 °F 0 °Ra −218,52 °R −273,15 °C 0 K
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв.