Мөнгөн ус

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мөнгөн ус нь Hg гэсэн тэмдэглэгээтэй ба үелэх системийн 80 дахь химийн элемент юм. Hg буюу hydrargyrum нь грек хэлээр hydr- буюу ус, argyros- мөнгө гэсэн утгатай. Мөнгөн ус нь хүнд жинтэй, мөнгөлөг саарал өнгөтэй, үелэх системийн -d бүлгийн элементүүдийн нэг ба хэвийн даралт, температурт шингэн төлөвт байх цорын ганц металл юм (Бром нь мөн шингэн байх боловч металл бус элемент юм. Цези, галли, рубиди нь өрөөний температураас яльгүй өндөр температурт хайлдаг) Царцах температур нь -38.83°C, 356.7°C-д буцладаг ба шингэн төлөвт орших температурын муж хамгийн багатай метал элемент юм.

Мөнгөн ус нь дэлхийн царцдаст голдуу киноварь буюу шунх (мөнгөн усны сульфид) байдлаар тохиолддог. Цэвэр шунх (вермилион) буюу мөнгөн усны сульфидыг гаргаж авахад киноварийг (байгалийн эрдэс) ангижруулж гаргаж авсан мөнгөн усыг хүхэртэй үйлчлэх замаар гарган авдаг. Киноварийн нарийн тоос, үртэс нь амьсгал болон хоол боловсруулах замаар орсноор эрүүл мэндэд асар их хортой нөлөөлөл үзүүлнэ.