Нягт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Физикт нягтыг нэгж эзэлхүүнд (V) ноогдох массаар (m) тодорхойлдог. Өөрөөр хэлбэл объектын эзэлхүүнд харьцуулсан массын харьцаа юм. Жижигхэн хүнд биетүүд тухайлбал чулуу эсвэл хар тугалга зэрэг нь үйс эсвэл хөөсөнцөр зэргийн ижилхэн масстай том биетүүдийн дэргэд нягт ихтэй байдаг.

Нэгэн төрлийн цул бодисын хувьд нягтыг ерөнхийд нь дараах байдлаар илэрхийлдэг:

\rho = \frac {m}{V}

энд СИ системийн нэгжээр илэрхийлсэн:

ρ (ро) бодисын нягт, нэгж нь кг·м–3
m бодисын масс, нэгж нь Кг
V бодисын эзэлхүүн, нэгж нь м3 болно.

Түүх[засварлах]

Алдарт домогт дурдсанаар хаан Хиеро түүний дархан нь Бурхадад зориулсан титэмийг хийх үедээ хямдхан хайлшаар солин хийж улмаар алт хулгайлж буй эсэхийг шалгах даалгаварыг Архимедэд өгдөг.[1]

Архимед зөв биш хэлбэртэй титэмийг куб эсвэл бөөрөнхий хэлбэртэй болгож улмаар эзэлхүүнийг нь тооцоолж жинтэй нь харьцуулан хялбархан тогтоож болохыг мэдэж байсан ч ингэж хийхийг хаан зөвшөөрөөсөнгүй.

Гайхширсэн Архимед усан орохоор явсан бөгөөд энэ үед тэрээр онгоцонд орох үед усны түвшин нэмэгдэхийг ажиглан улмаар титэмийг усанд хийж түүний эзэлхүүнийг усны түвшингийн зөрүүгээр тодорхойлж болохыг мэдэж авав. Үүнийг санамсаргүйгээр нээснийхээ дараагаар Архимед гудамжаар "Эврика! Эврика!" (Грекээр "Би оллоо" гэсэн утгатай) хэмээн хашгирсаар нүцгэн гүйж байж. Үүнээс уламжлан "эврика" гэдэг нэр томьёо хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөө үед энэ үгээр гэгээрсэн мөчийг заадаг болжээ.

Энэ түүх нь үүнээс хоёр зууны дараа анх Витрүвүсийн архитекторын номнуудад бичмэл хэлбэрээр гарсан байна.[2] Зарим судлаачид энэ домогийн хир бодитой эсэхэд эргэлздэг бөгөөд энэ арга нь маш нарийвчлалтай хэмжилт хийх шаардлагатай бөгөөд ингэж хийх нь тухайн үед маш хэцүү байсан хэмээн мэдэгддэг.[3]

Нягтыг тодорхойлох[засварлах]

Нэгэн төрлийн цул биед масс/эзэлхүүн томъёог хэрэглэж болох юм. Биеийн массыг ерөнхийдөө тохиромжтой жинлүүр ашиглан хэмжинэ. Эзэлхүүнийг шууд биеийн геометр хэлбэрээс нь эсвэл шингэний шилжилтээр тодорхойлж болох юм. Шингэний нягтыг шууд тодорхойлох нийтлэг багаж бол гидрометр юм. Шингэний нягтыг хэмждэг өөр нэгэн нийтлэг биш төхөөрөмж бол пикнометр юм. Үүнтэй төстэй багаж болох хатуу биеийн абсолют нягтыг тодорхойлдог хийн пикнометр байдаг.

Шингэн болоод хийн нягтыг тодорхойлдог өөр нэгэн боломж нь хэлбэлзэгч U-хоолойн зарчим дээр суурилсан цахим нягт хэмжигч багаж юм.

  1. Archimedes, A Gold Thief and Buoyancy - by Larry "Harris" Taylor, Ph.D.
  2. Vitruvius on Architecture, Book IX, paragraphs 9-12, translated into English and in the original Latin.
  3. The first Eureka moment, Science 305: 1219, August 2004. Fact or Fiction?: Archimedes Coined the Term "Eureka!" in the Bath, Scientific American, December 2006.