Архимед

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Domenico-Fetti Archimedes 1620.jpg

Сериакусын Архимед нь эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч байжээ. Хэдийгээр түүний амьдралын талаар бага зүйл мэдэгдэж байгаа ч тэрээр хамгийн том эрдэмтдийн нэг юм. Нэмж хэлэхэд механик болон геометрийн салбарт чухал нээлтүүдийг хийсэн бөгөөд өөрийн цаг үеэс түрүүлсэн машинуудыг зохион бүтээж байсан юм. Эртний Ромын түүхчид Архимедийг хүчтэй сонирхож байсан нь харагддаг бөгөөд түүний амьдрал бүтээлтэй холбогдох хэд хэдэн намтар тууривалыг бичиж үлдээсэн нь Дундад зууны үеийг даван гарч хэдэн хувь нь сэргэн мандалын үеийн эрдэмтдэд чухал нөлөө үзүүлж байсан юм. Архимед бол ертөнц дахины мэддэг болсон философи теоремуудыг гаргасан агуу математикч юм. Үүгээрээ тэрээр бүх цаг үеийн туршдах агуу математикчдын түүхэнд нэрээ үлдээсэн.

Амьдрал[засварлах]

1972 онд бүтээгдсэн Берлиний Архенхолд одон орон судлалын төв дахь Архимедийн хүрэл хөшөө

Архимед нь МЭӨ 287 онд Сицилын Сериакус гэдэг далайн боомт хотод төржээ. Византын Грек судлаач, түүхч Жон Тезисын бичсэнээр тэрээр 75 жил амьдаржээ. Түүний эцэг нь астрономич Фидиас гэдэг хүн байжээ. Плутархын бичсэнээр Архимед нь Сериакусын захирагч II Херон хааны хамаатан байсан байна. Архимедын намтрыг түүний найз Греклит нарийн тодорхой бичсэн байсан боловч энэхүү бүтээлийн зарим хэсэг устаж үгүй болжээ. Иймээс тэрээр гэрлэж байсан уу, хүүхэдтэй байсан уу гэдэг асуудал тодорхойгүй байгаа юм. Архимед хүүхэд насаа Египетийн Александр хотод боловсрол эзэмшиж өнгөрөөсөн байна. Архимедын математикийн бүтээлүүдийн зарим нь Александрын номын сангийн эрхлэгч байсан Иратосфенусд зориулсан захидал хэлбэрээр бичигдсэн байдаг.

Архимед МЭӨ 212 онд Пуник хоёрдугаар дайнд Ромын генерал Маркус Клаудус Марселисийн удирдлаган доор Ромын цэргүүд Сериакусыг 2 жил бүслэн байж эзлэн авах үед тэрээр амь үрэгдсэн юм. Үүний талаар түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан эрдэмтэн Плутарх

"хотыг эзлэх үед Архимед өөрийн математикийн диаграммын талаар бодсоор байсан бөгөөд нэгэн Ромын цэрэг ирж түүнийг генерал Марселистай уулзахыг тушаахад өөрийн хийж байгаа ажлаа дуусгах хэрэгтэй гэж хэлээд тэр цэрэгт алагдсан"

гэжээ.

Энэ түүхээр бол Архимед математикийн багаж зөөж байсан бөгөөд энэ нь маш чухал зүйл байсан гэж бодсоны улмаас түүнийг алсан гэжээ. Архимедын үхэл генерал Марселисыг маш их уурлуулсан байна. Архимедын сүүлчийн үг нь "миний цагирагнуудыг бүү эвд" гэж хэлсэн байдаг. Латин хэлээр "Noli turbare circulos meos" гэсэн үг.

Өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг

Архимедын бунханд түүний хамгийн хайртай геометрийн дүрс болох өндөр болон диаметр нь тэнцүү цилиндрт багтсан бөмбөрцөг байсан. Архимед нь цилиндрийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3 нь бөмбөлгийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3-тай тэнцүү гэдгийг баталсан. МЭӨ 75 онд буюу түүний үхсэний дараа 173 жилийн дараа Ромын уран илтгэгч Цицерон Сериакус дахь бут сөөгөнд дарагдсан түүний бунханд нь очсон байдаг. Цицерон бунханыг цэвэрлэж, зарим нэгэн гар бичмэлийг нь уншиж болохоор хэмжээнд чулуун дээр сийлж сэргээсэн байдаг. Сериакусын бүслэлтийн талаар Архимедыг үхсэнээс 70 жилийн дараа Полипус Плутарх, Ливая нарын эх сурвалжыг үндэслэн бичсэн байдаг. Тэрээр хотыг хамгаалахын тулд Архимедын бүтээсэн дайны машинуудыг ихэд анхааран үзжээ.

Тэрээр зөвхөн онолын механик, гидростатик дээр ажиллаж байсан төдийгүй өөрийн механикийн теоромыг судлах арга гэсэн бүтээлдээ математикийн шинэ теоромыг нээхийн тулд механикийн ололтуудыг ашиглаж болохыг харуулсан.


Архимедийн шураг[засварлах]

Архимедийн шураг

Энэхүү шураг нь доод түвшиний усыг дээш гаргаж ирдэг механик багаж байсан. Энэхүү багажийг зарим эрдэмтэд Архимедын үеэс өмнө бүр МЭӨ 7-р зуунд Ассирийн хаан Сеннахериб ашиглаж байсан гэж үздэг. Энэ шургийн алхам нь 1 фут орчим бөгөөд нэг талдаа усыг зүсэх 8 ижил хэмжээний шүднүүдтэй бөгөөд эргэх хөдөлгөөнөөр усыг битүү хоолойд оруулан зөөвөрлөх байдлаар дээш гаргах чадалтай тухайн үедээ төгс бүтээл байлаа. Гэхдээ энэ шураг нь татах хүчний улмаас усыг асар өндөрт гаргаж чаддаггүй байжээ.

Шатаах толь (шил)[засварлах]

Шатаах толины ажиллах зарчим

Ромчууд Газар дундын тэнгист хүчирхэгжин гарч ирж өөрийн газар нутгийг өргөтгөх дайн тулалдаан, эзлэн түрэмгийллийг хийж эхэлсэн. Тэд газар дээр төдийгүй усан дээр хяналтаа тогтоож өөрийн худалдааны боомтуудыг байгуулахыг зорьж байв. Тэр үед тархай бутархай, хөгжлийн хувьд сул дорой, зэрлэг овог аймгууд төдийгүй эртний хөгжилтэй Грекчүүд хүртэл сайтар зохион байгуулагдсан сахилга баттай хүчирхэг Ромын армийн өмнө газар дээрч усан дээрч эсэргүүцэх боломжгүйгээ мэдэн үг дуугүй бууж өгч байлаа. Харин Сериакус хот бол тэднийг эсэргүүцэн хотоо хамгаалан тулалдсан юм. Энд алдарт Архимед амьдарч байлаа. Тэрээр асар олон оньсон техник, дайны зориулалттай төхөөрөмжүүддээ найдаж байсан юм. Тэр шатаах толь, чулуун дүүгүүр, модон савар зэрэг бусад олон дайсны хөлөг онгоцуудад хохирол учруулахуйц хүчтэй техник төхөөрөмжийг зохион бүтээсэн.

Түүний шатаах толь нь нарны цацрагуудыг буцаан ойлгохдоо нэг цэг дээр цуглуулах том диаметр бүхий хүнхэр толь байв. Энэхүү толины тусламжтай өдрийн цагт дайсны хөлөг онгоцыг шатаадаг байжээ. Энэ толь нь хэрэм рүү довтлохоор ирсэн дайсны онгоцыг нэн даруй үнс болгож чадна. Энэ байдлаар Ромын хүчирхэг армийн эрэлхэг жанжин Марселлиюс настай өвгөний физикийн хуулийг ашиглан хийсэн төхөөрөмжийг ялж чадахгүй байлаа. Энэхүү тулалдаанаар "Мэдлэг бол хүч" гэсэн гайхамшигт афоризмыг баталсан юм. Харин шөнийн цагт довтолбол усан доор байрлуулсан чулуун дүүгүүрээр онгоцыг хэмх цохиж, усан доор байрлуулсан оньсон дэгээгээр дээгүүр нь явж өнгөрсөн онгоцыг дэгээдэн усанд живүүлж байсан.

Төмөр савар[засварлах]

Энэ төхөөрөмжийн мэдээлэл нь тун бүдэг байдаг ба эцсийн загвар нь яг ямар байсан нь бүрэн тодорхойлогдоогүй. Архимедийн бүтээсэн энэхүү төмөр саврын маш олон таамаглал байдаг ямар ч байсан үүнийг дайсны усан онгоцны дайралтыг зогсоохын тулд бүтээжээ. Төмөр саврын оньс нь Серакус хотын хананд тулж ирсэн онгоцыг хөмрүүлэн живүүлдэг байжээ. Савар нь онгоцны доод хэсгийг атгаж доороос дээш өргөн хөмрүүлдэг эсвэл өндрөөс доош огцом унгадаг байжээ.

1900 онд Грекын Антикериэгийн эрэг орчимоос нэгэн живсэн хөлөг онгоцыг илрүүлсэн. Энэхүү хөлөг онгоц нь МЭӨ 1-р зуунд Грекийн Роадус аралаас гарсан байжээ. Энэ ачаа тээвэрлэлтийн хөлөг онгоцон дотор навчин тамхины хэмжээтэй маш нарийн оньсон хүрдний систем байсан. Энэхүү багажыг Реалийн их сургуулийн эрдэмтэн Дерик Де Солло Праис судлан үзэж Антикуитагийн механизм гэж нэрлэсэн ба энэ багаж нь тэнгэрийн эрхэсийн байрлалыг заадаг багаж болохыг нотолсон. Дээрх багаж нь орчин үеийн механик цаг шиг боловсронгуй бөгөөд тэр үеийн металл механизмуудын дэвшилтэт байдлыг харуулсан.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Archimedes