Хлор

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хлор


Протоны тоо – /+17/

Электроны тоо – /-17/

Нейтроны тоо - /15/

Хлор нь үелэх тогтолцооны 17дугаар элемент бөгөөд химийн тэмдэг нь Cl, харьцангуй атом масс нь 35,5 байдаг. Мөн үелэх тогтолцооны 3 дугаар үе, VIIA бүлэгт байрлана. Шинж чанар: Цайвар ногоон өнгийн хий, хурц үнэртэй, хортой, агаараас сийрэг, усанд муу уусч урвалд ордог. Будгийн өнгийг цайруулдаг. Ихэнх металтай эрчимтэй урвалд орно. Усанд сайн уусдаг. Хлор химийн өндөр идэвхтэй, хүчтэй исэлдүүлэгч байна. Хлорыг лаборторд гаргах авахдаа их концентрацитай давсны хүчлээс гарган авах арга юм. Үүний тулд давсны хүчлийг Манганы VI-чийн оксидтой исэлдүүлдэг. Хэрэглээ: Бусад галогенуудаас хамгийн өргөн их хэрэглэдэг нь хлор. Дан байдалтай хлор өөрөө маш бага хэрэгцээтэй хэдий ч түүний нэгдлүүд үйлдвэр, хөдөө аж ахуй, эмнэлэг, аж ахуйд маш чухал ач холбогдолтой. Дан байдалтай хлорын чухал хэрэгцээ нь:

1. Ундааны савыг ариутгах

2. Эд зүйлсийг ариутгах

3. Хлорыг устай бага зэрэг хольж усанд байгаа хортой бактерыг устгадаг гэхдээ энэ нь хүний биед ямар ч хоргүй.