Цус

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Chisu.PNG
буриад кирилл. шуһан
монгол кирилл. цус
халимаг кирилл. цусн

Цус нь амьтны биеийн чухал үүрэгтэй тусгай шингэн юм. Биеийн эд эсүүдэд тэжээлийн бодис, хүчилтөрөгч, бусад шаардлагатай бодисуудыг хүргэх, эсийн бодисын солилцооноос ялгарсан бүтээгдэхүүнийг эсээс ялгаруулах тогтолцоонд хүргэх үндсэн үүрэгтэй. Сээр нуруутан амьтны цусыг ийлдэс ба цусны эсүүд бүрдүүлдэг.

Цусны үүрэг[засварлах]

Цус олон чухал үүрэг гүйцэтгэдгийг жагсаавал:

  1. Хүчилтөрөгчийг эдэд дамжуулдаг (цусны улаан эсэд агуулагдах гемоглобиний тусламжтайгаар)
  2. Глюкоз, аминхүчил, тосны хүчил гэх мэт тэжээлийн бодисыг эд эсэд хүргэх (сийвэндээ усгах болон альбумин зэрэг ийлдсэнд агуулагдах уурагтай холбох замаар)
  3. Нүүрсхүчлийн хий, шээс, сүүний хүчил зэрэг бодисын солилцооны хаягдлыг зайлуулах
  4. Дархлааны үйл ажиллагаа явуулах (цагаан эсүүд, түүний үүсгэдэг эсрэг бие, хавсрага)
  5. Бүлэгнэж шархыг хамгаалах, цус алдалтыг зогсоох
  6. Даавруудыг эд эс рүү зөөснөөр эд эсэд дохиолол, мэдээлэл дамжуулах
  7. Биеийн дотоод орчны хүчиллэг, шүлтлэгийг зохицуулах (pH-г тохируулах)
  8. Биеийн суурь температурыг зохицуулах
  9. Гидравлик, шахуургын үүрэг

Цусны агууламж, физик, химийн шинж[засварлах]

Цус хүний биеийн жингийн 8 орчим хувийг эзлэх ба ойролцоогоор 1060 кг/м3 нягттай байдаг. Нийт цусны 45 хувийг улаан эс, 54.3 хувийг ийлдэс, 0.7 хувийг цагаан эс эзэлдэг. Зуурамтгай чанартай, Ньютоны бус шингэн юм. Цусны pH 7.35 аас 7.45-н хооронд сул шүлтлэг байдаг нь нилээд нарийн зурвас гэж үздэг,

Цусны эргэлт[засварлах]

Цусны их эргэлт нь биеийн эд эсүүдэд хүчилтөрөгчийг хүргээд буцаж ирэхэд, уг их эргэлтээс ирсэн хүчилтөрөгчөөр ядмаг цус бага эргэлтэд шилжиж, уушигаар дамжин хүчилтөрөгчөөр баяжин буцаж их эргэлтэд шилждэг.