Цахиур

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цахиур (Si)
Атомын дугаар 14
Атом масс 28.0855 г/моль
Өнгө Хар саарал
Электрон байгуулалт [Ne] 3s2 3p2
Бүрхүүл дэх
электроны тоо
2, 8, 4
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт 2.33 г/см³
Хайлах температур (1414 °C), 1687 K
Буцлах температур (3265 °C), 3538 K
Хайлалтын хувийн дулаан 50.21 кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 359 кЖ/моль
Дулаан багтаамж (25 °C) 19.789 кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
Талдаа төвтэй куб
Исэлдэлтийн зэрэг 4
Ионжих энерги
(эхний электроноор)
786.5 кЖ/моль
Атомын радиус 110 пм
Ковалентийн радиус 111 пм

Цахиур (Латин: silicium) нь Si гэж тэмдэглэгддэг химийн элемент юм. Атомын дугаар нь 14. Орчлон ертөнцийн хэмжээнд найм дахь, дэлхийн царцдаст хоёр дахь (хүчилтөрөгчийн дараа) өргөн тархалттай элемент болно. Дэлхийн царцдасын 25.7% - ыг (массын) цахиур бүрдүүлнэ.

Цахиурыг шил, цемент, эмнэлэгт хэрэглэхээс гадна, хамгийн гол нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ.

Цахиур нь ургамалын, ялангуяа өвслөг ургамлын метаболизмын үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Изотопи[засварлах]

Нунтагласан цахиур

22-оос 44 хүртэл атом масс бүхий изотопиуд мэдэгдэж байгаагаас 28Si (92.23%), 29Si (4.67%), ба 3030Si (3.1%) гэсэн тогтвортой изотопиуд, мөн Аргоны задралаар үүсдэг 32Si (хагас задралын хугацаа нь 170 жил) нь өргөн тархалттай болно.

Гадаад холбоос[засварлах]