Атомын дугаар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Атомын дугаар (протоны тоо) гэдэг нь тухайн атомын цөм дэх протоны тоо юм. Z үсэгээр тэмдэглэх бөгөөд химийн элементүүдийг ялгахад хэрэглэнэ. Атом дахь электроны тоо нь атомын дугаартай мөн тэнцүү байна.

Атомын дугаар нь атом масстай нягт холбоотой.

Түүх[засварлах | edit source]

Д.Менделеев анх химийн элементүүдийг атом масс, болон химийн ойролцоо шинжүүдээр нь ангилсан (үелэх систем) бөгөөд атомын дугаар нь ямар химийн элемент, үелэх системийн хаана байрлахыг заасан дугаар байсан байна. [1].

1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна.[2].

Химийн шинж чанар[засварлах | edit source]

Химийн элемент тус бүр нь цөм дэх протоны тооны ялгаанаасаа (цэнэгийн ялгаа) хамааран өөрийн өвөрмөц химийн шинж чанартай байна. Химийн холбоо нь тухайн атом дахь электрон байгуулалтаас хамаарах ба электрон байгуулалт (конфегураци) нь атомын цөмийн цэнэг өөрөөр хэлбэл протоны тооноос хамаарна.

Шинэ элемент[засварлах | edit source]

Шинэ химийн элемент нь атомын тоогоороо тодорхойлогдох ба 2007 оны эхний байдлаар, 118 гэсэн атомын дугаар хүртэлх, нийт 117 химийн элемент (117 дугаартай элемент нээгдээгүй) нээгдээд байна. Шинэ элементийг лабораторийн нөхцөлд, хүнд химийн элементийг ионоор бөмбөгдөх замаар гарган авна. Атомын дугаар ихсэх тусам хагас задралын хугацаа богинсоно.

Бусад холбоотой сэдвүүд[засварлах | edit source]


Ишлэл[засварлах | edit source]