Атом
| Атом | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Гелийн атомын бүтэц. Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөр цөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав. | ||||||||
| Ангилал | ||||||||
|
||||||||
| Шинж чанар | ||||||||
|
Хими ба физикийн шинжлэх ухаанд, атом (Грек ἄτομος буюу átomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэж химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.
Атом нь цөм (эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон), түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны протонтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байна. Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цахилгаан цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопийг тодорхойлоно.
Агуулга |
Бүтэц [засварлах]
Атомын дотоод дахь бөөм [засварлах]
Хэдийгээр атом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэн эгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд нь электрон, протон, нейтрон юм (ганцхан устөрөгч -1 нь нейтронгүй).
Цөм [засварлах]
Атомын бүх протон ба нейтроныг нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.
Электрон үүл [засварлах]
Электронууд нь цөмийг хүрээлэн байрлах ба электрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтай цахилгаан соронзон хүчээр холбогдоно.
Шинж чанар [засварлах]
Химийн элемент [засварлах]
Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.
Хэмжээ [засварлах]
Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атомын радиус нь үелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө. [2] Хамгийн жижиг атом болох гелийн атомын радиус 31 пм, хамгийн том нь болох цезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.
Үүсэл [засварлах]
Онолын хувьд, ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч, гели, литийн ихэнхи, бараг бүх дейтери, гели-3-ийн атомын) Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсан цөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.
Мөн үзэх [засварлах]
Ишлэл [засварлах]
- Kenneth S. Krane, Introductory Nuclear Physics (1987)
- ↑ Matthew Champion, "Re: How many atoms make up the universe?", 1998
- ↑ Dong, Judy (1998). Diameter of an Atom. The Physics Factbook. 2007-11-19-д хандсан.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Atom - зураг, дуу, бусад юмс |
- Atomic sizes
- How Atoms Work
- Wikibooks FHSST Physics Atom:The Atom
- Wikibooks Atomic structure
- Science aid - atomic structure A guide to the atom for teens.
| Материйн бүтэц |
|---|
| Организм → Систем → Эрхтэн → Эд → Эс → Эрхтэнцэр → Молекул → Атом → Атомаас жижиг бөөм (Нийлмэл бөөм . Эгэл бөөм) |