Актини

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Актини (Ас)
Атомын дугаар 89
Атом масс 227.0278 г/моль
Өнгө Мөнгөлөг
Электрон байгуулалт [Rn] 6d1 7s2
Бүрхүүл дэх
электроны тоо
2, 8, 18, 32, 18, 9, 2
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт (өрөөний темп.) 10 г/см³
Хайлах температур (1050 °C) 1323 K
Буцлах температур (3198 °C) 3471  K
Хайлалтын хувийн дулаан 14 кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 400 кЖ/моль
Дулаан багтаамж (25 °C) 27.2 кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
Талдаа төвтэй куб
Исэлдэлтийн зэрэг 3
Ионжих энерги
(эхний электроноор)
499 кЖ/моль
Атомын радиус 195 пм
Ковалентийн радиус - пм

Астини нь химийн элемент, атомын дугаар нь 89, химийн тэмдэглэгээ нь Ac.

Актини нь мөнгөлөг саарал өнгөтэй, цацраг идэвхит элемент. Химийн шинж чанарын хувьд Лантантай төстэй.

Актини (227Ac) нь маш бага хэмжээтэйгээр ураны хүдэрт агуулагдана. Нэг тонн ураны хүдэрт граммын аравны нэгтэй тэнцүү хэмжээгээр агуулагддаг байна.

Хэрэглээ[засварлах]

Радигаас 150 дахин илүү цацраг идэвхит чанартай учир нейтроны эх үүсвэр болгон ашиглана. Үүнээс өөрөөр тэр болгон ашиглагдахгүй.

Түүх[засварлах]

Актиниг анх 1899 онд Францын химич Андрей-Луис Деберн ураны хүдрээс ялгаж авчээ. Уг гарган авсан элемент нь титантай төстэй (1899)[1], мөн торитой төстэй болохыг тэмдэглэсэн байдаг (1890)[2]. Харин Фредрих Гейсел актиниг Дебернээс хамааралгүйгээр 1902 онд ялган авч, лантантай төстэйг тодорхойлон [3] 1904 онд "еманиум" гэж нэрлэсэн байна[4]. 1904 онд дээр дурьдсан элементүүдийн шинж чанарыг нарийвчласны үндсэн дээр Дебернийг анх уг шинэ элементийг нээсэн гэж тооцжээ[5][6].

Актини гэдэг үг нь Грекийн "цацраг" гэсэн утгатай aktis, aktinos үгнээс гаралтай.

Тархалт[засварлах]

Актини нь ураны хүдэрт бага хэмжээгээр агуулагдана. Гэхдээ цөмийн реакторт 226радигаас үүснэ. Агуулга нь миллиграм хүрэх нь бий.

Изотопи[засварлах]

Актини нь байгальд тааралддаг 227Ac гэсэн нэг цацраг идэвхит изотопитой. Энэ изотопийн хагас задралын хугацаа нь 21.77 жил. Бусад 36 изотопиудынх нь хагас задралын хугацаа богино бөгөөд эдгээрээс арай урт нь 225Ac 10 өдөр, 226Ac 29.37 цаг байна. Үлдэх бусад изотопийнх нь хагас задралын хугацаа бүгд 10 цагаас богино, ихэвчлэн 1 минут байдаг. Хамгийн бага хагас задралын хугацаатай изотопи нь 217Ac 69 наносекунд болно.

Актинигийн изотопиудын атом масс нь 206 (206Ac) - 236 (236Ac) байна.

Сөрөг тал[засварлах]

227Ac нь цацраг идэвхит чанар маш өндөр (плутонигоос илүү их аюултай) тул хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Ишлэл[засварлах]

  1. André-Louis Debierne (1899). "Sur un nouvelle matière radio-active". Comptes rendus 129: 593-595.
  2. André-Louis Debierne (1900). "Sur un nouvelle matière radio-actifl'actinium". Comptes rendus 130: 906-908.
  3. Friedrich Oskar Giesel (1902). "Ueber Radium und radioactive Stoffe". Berichte der Deutschen Chemische Geselschaft 35 (3): 3608 - 3611. DOI:10.1002/cber.190203503187.
  4. Friedrich Oskar Giesel (1904). "Ueber den Emanationskörper (Emanium)". Berichte der Deutschen Chemische Geselschaft 37 (2): 1696 - 1699. DOI:10.1002/cber.19040370280.
  5. Friedrich Oskar Giesel (1904). "Ueber Emanium". Berichte der Deutschen Chemische Geselschaft 37 (2): 1696-1699. DOI:10.1002/cber.19040370280.
  6. Friedrich Oskar Giesel (1905). "Ueber Emanium". Berichte der Deutschen Chemische Geselschaft 38 (1): 775 - 778. DOI:10.1002/cber.190503801130.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Actinium