Хоног

Хоногдэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ тойрон бүтэн нэг эргэлдэх хугацаа. Өөрөөр хэлбэл 23 цаг 56 минуттай тэнцэх бүхэл нэг өдөр, шөнө. Аргын тооллоор үндсэндээ гурван жилд 365, нэг жилд 366 хоног нийлж байж нэг жил болдог. Харин долоон хоног нийлж долоо хоног болдог.

Шөнө унтаж амрах газар орныг хоноглох газар, айлд хэсүүчлэн амьдрахыг хоног өнгөрүүлэх зэргээр хоёр өдрийг заагладаг нэршил байснаас үүдэн, одоо цагт энэ үг нь 24 цагийг нийтэд нь төлөөлөх үг болж хэрэглэгддэг болсон.