Долоо хоног

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Долоо хоног гэдэг нь аргын тооллоор бүхэл долоон хоног (өдөр)-ийн нэр юм. Нэг жилд 365.25 хоног байдаг гэвэл дунджаар 52 долоо хоногоос бүрддэг. Сонирхолтой нь Монголчууд долоо хоногийн өдрүүдийг Төвөд, Самгардиас гаралтай нэрээр юм уу эсвэл Монголчилж нэрлэдэг. Дийлэнхдээ Төвөд гаралтай нэрээр нэрлэнэ.

БНМАУ-ын жилүүдэд ажлын 5 өдөр , хагас ажлын 1 өдөр, бүтэн амралтын 1 өдөр байснаас уламжлаад эхний 5 өдрийг "Ажлын өдрүүд", 6 дахь өдрийг "Хагас сайн өдөр", 7 дах өдрийг "Бүтэн сайн өдөр" гэх аман ярианы уламжлал бий.

Долоо хоногийн өдрийн нэрс
Дэс нэр Төвөд гаралтай Самгарди гаралтай Монголчилсон
Нэг дэх өдөр (1) Даваа гараг Сумъяа гараг Саран өдөр
Хоёр дахь өдөр (2) Мягмар гараг Ангараг гараг Гал өдөр
Гурав дахь өдөр (3) Лхагва гараг Буд гараг Усан өдөр
Дөрөв дэх өдөр (4) Пүрэв гараг Бархасбадь гараг Модон өдөр
Тав дахь өдөр (5) Баасан гараг Сугар гараг Төмөр өдөр
Хагас сайн өдөр (6) Бямба гараг Санчир гараг Шороон өдөр
Бүтэн сайн өдөр (7) Ням гараг Адъяа гараг Наран өдөр