Сар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Сар" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Сар (салаа утга)-г үзнэ үү.
Сар  Сарны одон орны тэмдэг
Бүтэн сар
Дэлхийн хойд хагасаас авсан бүтэн сарын зураг
Апоцентр 405,696 км  (0.002 7 а.н.)
Перицентр 363,104 км  (0.002 4 а.н.)
Их хагас тэнхлэг 384,399 км  (0.002 57 а.н.[1])
Эксентриситет 0.054 9[1]
Орбитийн үе 27.321 582 өдөр  (27 өдөр 7 цаг 43.1 мин[1])
Үзэгдэх орбитийн үе 29.530 589 өдөр  (29 өдөр 12 цаг 44 мин 2.9 сек)
Дундаж орбитийн хурд 1.022 км/с
Хазайлт 5.145° (эклиптикт)[1]
(дэлхийн экваторт 18.29°-с 28.58°-н хооронд)
Өгсөгч уулзварын уртраг 18.6 жилд нэг орбитийн эргэлтээр буцна
Перицентрийн аргумент 8.85 жилд нэг эргэлтээр урагшилна
Юуны дагуул болох Дэлхий
Физик шинж чанар
Дундаж радиус 1,737.10 км  (0.273 дэлхий)[1][2]
Экваторын радиус 1,738.14 км  (0.273 дэлхий)[2]
Туйлын радуис 1,735.97 км  (0.273 дэлхий)[2]
Хавтгайжилт 0.001 25
Тойргийн урт 10,921 км (экваторын)
Гадаргын талбай 3.793X107 км²  (0.074 дэлхий)
Эзлэхүүн 2.195 8X1010 км³  (0.020 дэлхий)
Масс 7.347 7X1022 кг  (0.012 3 дэлхий[1])
Дундаж нягтшил 3,346.4 кг/м³[1]
Экваторын гадаргын гравитацын хүч 1.622 м/с² (0.165 4 g)
Сансрын хоёрдугаар хурд 2.38 км/с
Экватор дахь
эргэх үе
27.321 582 өдөр (дэлхийн эргэлттэй жил хугацааны орбиттой)
Экваторын эргэлтийн хурд 4.627 м/с
Тэнхлэгийн хазайлт 1.542 4° (эклиптикт)
6.687° (орбитын хавтгайд)
Албедо 0.12
Гадаргын темп.
   экватор
   85°N[3]
бага дундаж их
100 K 220 K 390 K
70 K 130 K 230 K
Үзэгдэх гэрэлтэлт −2.5 -с −12.9
−12.74 (бүтэн сарын дундаж)[2]
Өнцгийн диаметр 29.3 to 34.1 нумын минут[2]

Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.

Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.

Сар дээр хүмүүс анх 1969 онд Апполо 11-р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм.

Газарзүйн онцлог[засварлах]

Хэлбэр[засварлах]

Сарны хэлбэр нь хараахан бөмбөрцөг биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 метрээр богино байдаг байна. Өөрөөр хэлбэл төвөөс өмнөд туйл хүрэх зай нь умард туйл хүрэх зайнаас бага.

Дотоод бүтэц[засварлах]

Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг. Титан, циркони болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг.

Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.

Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, түүнээс цааших гүнд цөм нь оршдог аж.

Гадарга[засварлах]

20-р зуун гэхэд сарны дэлхий рүү харсан гадарга нь далайн ёроолын рельефээс илүү сайн судлагдсан юм. Сарны рельефийн гол хэлбэр нь өрх тогоо бөгөөд дэлхий рүү харсан тал нь хүрмэн лаваар хучигдсан өргөн талууд, уул нурууд ихтэй байдаг байна. Өрх хэлбэрийн рельефийн хамгийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-с хэтрэхгүй. Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үздэг. Харин дэлхийн гадаргад ийм өрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгийн ач юм. Сарныхаас ялгаатай нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.

Саран дээрх хамгийн өндөр уул нь 8 км өндөр байдаг нь Эверестийн оргилоос ялимгүй бага юм.

Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгүүд нь өргөн тэгш талууд юм.

Сар нь тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгүй учраас өдрийн талдаа 110 хэм, шөнө талдаа -180 хэм хүртэл хүйтэн байна. Харин 1 м-ийн гүнд температурын хэлбэлзэлгүй болдог.

Агаар мандал[засварлах]

Хийн бүрхэвчинд нь инертийн хий, аргон, гели, неон голлох ба үндсэндээ агааргүй вакуум л гэсэн үг. Иймд саран дээр дууны долгион дамжихгүй.

Үүсэл[засварлах]

Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.

Орбит[засварлах]

Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рүү харж байдаг бөгөөд тэр хэсэг нь нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг. Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал өөрчлөгдөж байдгийн улмаас сар бидэнд янз бүрээр харагддаг байна. Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна.

Дэлхийгээс гэрэл 1.255 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.

Дэлхийгээс алслагдсан зай нь дунджаар 384,400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-р холдож ойртдог байна.

Судалгаа[засварлах]

Хүмүүсийн аялж газардсан ганц одон орны биет нь сар юм. Зөвлөлт Холбоот Улсын Луна хөтөлбөрөөр анх хүнгүй хөлөг онгоц сар дээр газардсан ч, ганц Америкийн Нэгдсэн Улсын Аполло хөтөлбөрөөр л хүмүүс очжээ. 1968 онд Аполло 8-р хүмүүс анх очсон бол 1969 онд Аполло 11-р анх удаа Нил Армстронг, Базз Алдрин нар газардсан байна. Ийнхүү 1969-с 1972 онуудын хооронд сар руу зургаан удаа аялжээ.. Апполо хөтөлбөр дууссанаар сарны судалгаа түр зогссон ч, цөөн тооны хүнгүй орбитлогч, газардагчид сар дээр буусаар байна. 2018 он гэхэд АНУ хүнийг дахин газардуулах төлөвлөгөөтэй байна.[4][5][6]

Нэмбэр[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 Wieczorek, M.; et al. (2006). "The constitution and structure of the lunar interior". Reviews in Mineralogy and Geochemistry 60: 221–364. DOI:10.2138/rmg.2006.60.3.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 Williams, Dr. David R. (February 2, 2006). Moon Fact Sheet. NASA (National Space Science Data Center). 2008-12-31-д хандсан.
  3. A.R. Vasavada, D.A. Paige, and S.E. Wood (1999). "Near-Surface Temperatures on Mercury and the Moon and the Stability of Polar Ice Deposits". Icarus 141: 179. DOI:10.1006/icar.1999.6175.
  4. Roach, John. "NASA Aims for Moon by 2018, Unveils New Ship", National Geographic, September 19, 2005. July 14, 2009-нд авсан. 
  5. Berger, Brian. "NASA to Unveil Plans to Send 4 Astronauts to Moon in 2018", Space.com, September 14, 2005. July 14, 2005-нд авсан. 
  6. Elsworth, Catherine. "US plans to be back on the moon by 2018", September 20, 2005. July 14, 2009-нд авсан. 

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Moon
Фото ба газрын зураг
Судалгаа
Сарны хэлбэрүүд
Бусад
Зурагзүйн нөөц