Бархасбадь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бархасбадь  Бархасбадь гаригийн одон орны тэмдэг
Бархасбадь
1979 оны Вояжер 1 сансрын хөлгийн авсан зургийг сайжруулсан хэлбэр.
Эрин J2000
Апоцентр 816,520,800 км (5.458104 а.н.)
Перицентр 740,573,600 км (4.950429 а.н.)
Их хагас тэнхлэг 778,547,200 км (5.204267 а.н.)
Эксентриситет 0.048775
Орбитийн үе 4,331.572 өдөр
11.85920 Юлианы жил
Үзэгдэх орбитийн үе 398.88 өдөр[3]
Дундаж орбитийн хурд 13.07 км/с[3]
Дундаж гажилт 18.818°
Хазайлт 1.305° (Эклиптикт
6.09° (Нарны экваторт)
0.32° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 100.492°
Перицентрийн аргумент 275.066°
Дагуул 63
Физик шинж чанар
Экваторын радиус 71,492 ± 4 км[5][6]
11.209 дэлхий
Туйлын радуис 66,854 ± 10 км[5][6]
10.517 дэлхий
Хавтгайжилт 0.06487 ± 0.00015
Гадаргын талбай 6.21796×1010 км²[6][7]
121.9 дэлхий
Эзлэхүүн 1.43128×1015 км³[3][6]
1321.3 дэлхий
Масс 1.8986×1027 kg[3]
317.8 дэлхий
Дундаж нягтшил 1.326 г/см³[3][6]
Экваторын гадаргын гравитацын хүч 24.79 м/с²[3][6]
2.528 g
Сансрын хоёрдугаар хурд 59.5 км/с[3][6]
Экватор дахь
эргэх үе
9.925 цаг[8]
Экваторын эргэлтийн хурд 12.6 км/с
45,300 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 3.13°[3]
Хойд туйлын баруун мандалт 268.057°
17 цаг 52 мин 14 сек[5]
Хойд туйлын хэлбийлт 64.496°[5]
Албедо 0.343 (бонд)
0.52 (geom.)[3]
Гадаргын темп.
   1 bar level
   0.1 bar
бага дундаж их
165 K[3]
112 K[3]
Үзэгдэх гэрэлтэлт -1.6-с -2.94[3]
Өнцгийн диаметр 29.8" — 50.1"[3]
Агаар мандал[3]
Гадаргын даралт 20–200 kPa[9] (үүлэн давхраа)
Өндрийн хуваарь 27 км
Бүтэц
89.8±2.0% Устөрөгч (H2)
10.2±2.0% Гели
~0.3% Метан
~0.026% Аммон
~0.003% Устөрөгчийн детрит (HD)
0.0006% Этан
0.0004% Ус
Мөс:
Амон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)

Бархасбадь /Jupiter/ нь нарны аймаг дахь тав дахь гариг юм. Түүнийг аварга том хийн гариг гэж нэрлэдэг ба учир нь уг гариг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гариг юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гаригийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс олон дахин их. Шөнө нь цельсийн 1250 хэм халуун байх ба өглөө нь цельсийн 1700 хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гели байдаг боловч ихэнх хувийг нь устөрөгч эзэлнэ. Ромын бурхдын хаан Юпитерийн (Jupiter) нэрээр нэрлэгдсэн.

2009 он гэхэд түүний 63 дагуулыг нээсэн байсан. 16 том дагуултай. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн дөрвөн том дагуултай Галилейн дагуулууд гэж нэрлэнэ.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралтыг үүсгэдэг. Хэрэв уг гариг руу сансрын хөлөг илгээвэл тэр нь секундын дотор эвдрэх болно. Ийм учраас түүний дотоод бүтцийг судлах боломжгүй юм. Бархасбадь гурван нимгэн цагирагтай.

Бархасбадь нь нарны аймаг доторхи сугар гарагаас ч тод гэрэлтэй, Эртний Хятадад Бархасбадь гаригаар насны ойг тэмдэглэдэг байсан учраас хятадууд "Насны од" хэмээн нэрлэдэг. Европчууд ихэд хүндэтгэн тэнгэрийн сахиус Зубите-аар түүнийг нэрлэдэг. Тус гаригийн гадарга дээр тод улаан өндөг хэлбэртэй толбо байдаг. Түүнийг том улаан толбо гэж нэрлэдэг бөгөөд 300-аад жилийн настай. 1979 онд "Жуулчин" сансар судлалын станц Бархасбадь гариг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг олж мэджээ. Тус гаригийн гэрэлт цацраг нь том, бага хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байна. Хар өнгийн чулуу нь нарны туяаг ойлгодоггүй.

Бархасбадь гариг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Энэхүү үүлэн бүслүүр нь голчлон аммиакаас /NH3/ тогтсон байдаг. Бархасадь эзлэхүүнээрээ дэлхийгээс 1300 дахин, массаараа 318 дахин их бөгөөд нарны аймгийн 9 гаригийн хамгийн том нь. Уг гариг хурдан эргэдэг учир 9 цаг 50 минутад тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг. Харин дэлхий дээр 11 жил 10 сар болох хугацаанд Бархасбадь нарыг нэг бүтэн тойрдог. Бархасбадь одоогоор 60-аад дагуултай байгааг олж тогтоосон бөгөөд 9 их гаригийн дотроос хамгийн олон дагуултай гариг юм. Ио/1/ , Европ /2/, Ганимэд /3/, Каллисто /4/ нь түүний хамгийн том дагуулууд юм. Эдгээр дөрвөн дагуулыг нийтэд нь Галилейн дагуулууд гэдэг. Учир нь 1610 онд Италийн одон оронч Галилео Галилей хамгийн анхны тэнгэр эрхсийг ажиглах ажиглалтын телескопыг сайжруулан зохион бүтээн эдгээр дагуулуудыг нээсэн байна. Ио нь бусад гурван дагуулаа бодвол чулуун буюу ус болон мөсний хэмжээ харьцангуй бага юм. Мөн ажиллагаатай галт уул байдаг. Түүнээс хүчтэй дэлбэрч гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагдана. Дагуул 2-ийн мөсөн давхарга доорхи далайд амьдрал байж магадгүй гэж зарим судлаачид үздэг. 3-р дагуул /ганимед/ нь нарны аймгийн 150 дагуулын дотроос хамгийн том нь аж. Түүний голч нь 5268 мянган метр аж. Буд ба Тэнгэрийн ван гаригаас том, Бархасбадь гаригийн гадаргын давхаргад бага зэргийн шингэн байдалтай устөрөгч байх бөгөөд нарны халууныг хүлээн авахын зэрэгцээ өөрийн гадаргуугаас дулаан ялгаруулдаг. Нарнаас авсан дулаанаас илүү дулаан ялгаруулдаг ажээ. Бархасбадь дээр хар салхи болдог.

Нэмэр[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Yeomans, Donald K. (2006-07-13). HORIZONS System. NASA JPL. 2007-08-08-д хандсан. — At the site, go to the "web interface" then select "Ephemeris Type: Elements", "Target Body: Jupiter Barycenter" and "Center: Sun".
  2. Orbital elements refer to the barycenter of the Jupiter system, and are the instantaneous osculating values at the precise J2000 epoch. Barycenter quantities are given because, in contrast to the planetary centre, they do not experience appreciable changes on a day-to-day basis from to the motion of the moons.
  3. 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 3.12 3.13 Williams, Dr. David R. (November 16, 2004). Jupiter Fact Sheet. NASA. 2007-08-08-д хандсан.
  4. The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter (2009-04-03). the original on 2009-04-20-с архивлагдсан. 2009-04-10-д хандсан. (produced with Solex 10 written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
  5. 5.0 5.1 5.2 5.3 Seidelmann, P. Kenneth; Archinal, B. A.; A’hearn, M. F.; et al. (2007). "Report of the IAU/IAGWorking Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy 90: 155–180. DOI:10.1007/s10569-007-9072-y. Retrieved on 2007-08-28.
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 6.5 6.6 Refers to the level of 1 bar atmospheric pressure
  7. NASA: Solar System Exploration: Planets: Jupiter: Facts & Figures
  8. Seidelmann, P. K.; Abalakin, V. K.; Bursa, M.; Davies, M. E.; de Burgh, C.; Lieske, J. H.; Oberst, J.; Simon, J. L.; Standish, E. M.; Stooke, P.; Thomas, P. C. (2001). Report of the IAU/IAG Working Group on Cartographic Coordinates and Rotational Elements of the Planets and Satellites: 2000. HNSKY Planetarium Program. 2007-02-02-д хандсан.
  9. Anonymous (March 1983). "Probe Nephelometer". Galileo Messenger (6). Retrieved on 2007-02-12.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Jupiter