Кельвин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кельвин
Нэгжийн систем СИ-н үндсэн нэгж
Хэмжигдэхүүн Термодинамикийн температур
Тэмдэглэгээ К
Нэрлэгдсэн эрдэмтэн Виллиам Томсон (Лорд Кельвин)

Кельвин гэдэг нь Олон улсын СИ системийн температурыг хэмжих үндсэн нэгж (хэмжээс) юм. Тэмдэглэгээ нь К.

Кельвиний буюу термодинамикийн температурын хэмжээсийн хамгийн бага хэм нь 0К буюу абсолют тэг хэм юм. 1 К нь усны гурвалсан цэгийн температурын 1273.16 хэсэг юм. Кельвины хэмжээс нь ахуйн амьдралд хэрэглэгддэггүй ч физикийн шинжлэх ухаанд их хэрэглэгддэг.

Бусад түгээмэл хэрэглэгддэг нэгжүүд лүү шилжүүлэх томъёо[засварлах]

Кельвинээс Кельвинрүү
Цельс [°C] = [K] − 273.15 [K] = [°C] + 273.15
Фаренгейт [°F] = [K] × (9/5) − 459.67 [K] = ([°F] + 459.67) × (5/9)