Секунд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Секунп
Flashingsecond.gif
Дүрс дээрхи гэрэл ойролцоогоор секунд бүрд 1 удаа анивчиж байна
Товчхон
Нэгжийн систем СИ-н үндсэн нэгж
Хэмжигдэхүүн хугацаа
Тэмдэглэгээ сек эсвэл с

Секунд нь олон улсын нэгжийн СИ системын болон өөр бусад системүүдийн цаг хугацааг хэмжих үндсэн нэгж юм. Тэмдэглэгээ нь с (олон улсад: s). Цагийг 60 хуваасны нэг болох минутыг 60 хуваасны нэг нь 1 секунд юм.

Нийтийн тооллын 1000 оноос 1960 он хүртэл 1 секундыг нарны тооллын дундаж 1 хоногийн 1/86,400 хэсэгтэй тэнцэх хугацаа гэж тодорхойлдог байсан бөгөөд энэ нь одоо ч зарим одон орны ухагдахуунд хэрэглэгдэж байна. 1960-аас 1967 оны үед секундыг дэлхий нарыг тойрох орбитын үетэй жишин тодорхойлдог байсан бол одоо үед атомын ойлголтуудаар илүү нарийн тодорхойлдог болсон.

СИ дэх зэргүүд[засварлах]

СИ-н зэргийн нэршилүүд нь ихэвчлэн секундээс богино агшинг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Секундээс урт хугацааг өдөр, сар, жил зэргээр хэмждэг

секунд (с)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−1 дс децисекунд 101 дас декасекунд
10−2 сс сантисекунд 102 гс гектосекунд
10−3 мс миллисекунд 103 кс килосекунд
10−6 µс микросекунд 106 Мс мегасекунд
10−9 нс наносекунд 109 Гс гигасекунд
10−12 пс пикосекунд 1012 Тс терасекунд
10−15 фс фемтосекунд 1015 Пс петасекунд
10−18 ас аттосекунд 1018 Эс эксасекунд
10−21 зс зептосекунд 1021 Зс зеттасекунд
10−24 йс йоктосекунд 1024 Йс йоттасекунд
Түгээмэлүүдийг нь тодруулав.