Ом

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ом
Aeldre kulmassemodstande.jpg
Эсэргүүцлийн хэмжээг нь өнгөт бүслүүрээр омоор илэрхийлсэн эсэргүүцлүүд
Товчхон
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Цахилгаан эсэргүүцэл
Тэмдэглэгээ Ом эсвэл Ω
Нэрлэгдсэн эрдэмтэн Георг Симон Ом
СИ-н үндсэн нэгжүүдээр 1 Ω = 1 кг·м2·с-3·А-2

Ом нь Олон улсын нэгжийн систем дэх цахилгаан эсэргүүцлийн нэгж юм. Ом эсвэл Ω гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь Германы физикч Георг Симон Омын нэрээр нэрлэгдсэн юм.

Омыг мултиметр, омметр ашиглан хэмжиж болно. Омын урвуу нь сименс юм.

Тодорхойлолт[засварлах]

Омын тодорхойлолт хэд хэдэн удаа шинэчлэгдэж ирсэн бөгөөд орчин үед квант халлын эффектээр тодорхойлдог болсон.

Цахилгаан дамжуулагчийн 1 вольт потенциалын ялгаварын нөлөөгөөр 1 ампер гүйдэл гүйх, гадны цахилгаан хөдөлгөгч хүчинд залгагдаагүй хэсгийн цахилгаан эсэргүүцэл нь 1 ом юм.

Бусад нэгжүүдээр омыг илэрхийлэн бичвэл: \Omega = \dfrac{\mbox{V}}{\mbox{A}} = \dfrac{\mbox{m}^2 \cdot \mbox{kg}}{\mbox{s} \cdot \mbox{C}^2} = \dfrac{\mbox{J}}{\mbox{s} \cdot \mbox{A}^2}=\dfrac{\mbox{kg}\cdot\mbox{m}^2}{\mbox{s}^3 \cdot \mbox{A}^2}= \dfrac{\mbox{J} \cdot \mbox{s}}{\mbox{C}^2} = \dfrac{\mbox{1}}{\mbox{S}} = \dfrac{\mbox{s}}{\mbox{F}}

энд:

V = вольт
A = ампер
m = метр
kg = килограмм
s = секунд
C = кулон
J = жоуль
S = сименс
F = фарад

Си дэх зэргүүд[засварлах]

ом (Ω)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−3 мΩ миллиом 103 кΩ килоом
10−6 µΩ микроом 106 МΩ мегаом
10−9 нΩ наноом 109 ГΩ гигаом
1012 ТΩ тераом
ом (Ом)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−3 мОм миллиом 103 кОм килоом
10−6 µОм микроом 106 МОм мегаом
10−9 нОм наноом 109 ГОм гигаом
1012 ТОм тераом
Түгээмэлүүдийг нь тодруулав.


Мөн үзэх[засварлах]