Цахилгаан дамжуулагч

Цахилгаан дамжуулагч материалууд цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгааныг хэрэглэгчдэд хүргэдэг.

Цахилгаан дамжуулагч гэдэг нь дундуураа цахилгаан дамжуулахыг зөвшөөрдөг материал юм. Металлууд хамгийн сайн цахилгаан дамжуулагч болдог, учир нь тэдгээр нь нэг, хоёр буюу гурван валентын электронтой байдаг. Энэ нь хамгийн гадна валентын тойрог зам дээрээ бүрэн дүүрэн электронтой болохын тулд тэдний хувьд электроныг нэмж авахын оронд тэдгээрийг алдах нь илүү хялбар байдаг. Нэг буюу хоёр валентын электронтой металлын хувьд гурван валентын электронтой металлыг бодвол электроноо илүү хялбархан өгөх хандлагатай байна. Металл нь аль хэр хялбархан электроноо алдаж байна, тэр хэрээр цахилгааныг илүү сайн дамжуулна. Валентын гурван электронтой хөнгөн цагааныг бодвол зэс нь цахилгааныг илүү сайн дамжуулна.

Цахилгаан цэнэгийн хууль (Колумбын хууль)—иар эсрэг цэнэгүүд таталцаж, ижил цэнэгүүд түлхэлцдэг гэж тайлбарладаг. Иймээс чөлөөт электрон металлын атомд ойртоход тэрээр гадна тойрог замын электронтой түлхэлцэх болно. Хэрэв чөлөөт электрон хангалттай хурдтай хөдлөх аваас тухайн атомын аль нэгэн валентын электроныг мултлан зайлуулах болно. Эерэг цэнэгтэй цөмийн татах хүчний нөлөөллөөр чөлөөт электрон маань мөнхүү зайлуулагдсан электроны байршлыг эзлэн авна. Нөгөө мултарсан электрон маань чөлөөт электрон болох бөгөөд хөрш зэргэлдээ атомын нэг электроныг шахан зайлуулах болно. Ийнхүү энэ үйл явц тухайн материалыг бүхэлд нь хамрана.

Энэхүү түлхэлт цохилтын үйлдэл нь атомаас атомд шилжих цахилгаан гүйдлийг үүсгэнэ. Металл нь электронуудыг ийм замаар дотуураа хөдлөхийг зөвшөөрдөг.