Хүчдэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өндөр хүчдэлийн цахилгааны шугам засварлаж байгаа нь, Сувдан эрэг

Хүчдэл нь электронуудыг урсгах даралт буюу хүч юм. Хүчдэлийг хоёр цэгийн хоорондох потенциалын ялгавраар тодорхойлдог бөгөөд вольтметрийг ашиглан вольтоор хэмждэг. Хүчдэлийг V үсгээр тэмдэглэнэ. Хүчдэлийг мөн түүнчлэн потенциалын ялгавар буюу электромотив хүч (EMF) хэмээн нэрлэх нь ч бий.

Хүчдэлийн энгийн нэгэн жишээ бол цахилгаантай аадрын үед явагдах үзэгдэл юм. Үүлэн дотор явагдах үйл ажиллагааны үр дүнд үүлнүүд дэх электронуудын тоо хэмжээ илүүдэж, газар дээрх электроны тоо хэмжээ дутагдалд орно. Үүлс сөрөг цэнэгээр, газар эерэг цэнэгээр цэнэглэгдэнэ гэсэн үг. Электронуудын тоо хэмжээн дэх ялгаа нэмэгдэхийн хэрээр үүл, газрын хоорондох хүчдэл ихсэнэ. Ийнхүү хүчдэлийн улмаас үүлнээс газар луу чиглэсэн цахилгаан цахиж байгааг харж болно (бодит цахилгаан гүйдлийн урсгал).