Сар (тоолол)

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.

Григорийн тоололд[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Григорийн тоолол

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.
Тоогоор Нэр Хоногийн тоо
1 Нэгдүгээр сар 31
2 Хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29
3 Гуравдугаар сар 31
4 Дөрөвдүгээр сар 30
5 Тавдугаар сар 31
6 Зургадугаар сар 30
7 Долоодугаар сар 31
8 Наймдугаар сар 31
9 Есдүгээр сар 30
10 Аравдугаар сар 31
11 Арваннэгдүгээр сар 30
12 Арванхоёрдугаар сар 31

Саруудын Монгол нэр[засварлах | кодоор засварлах]

Дугаар Тоон нэр Билгийн тооллын нэр[1] Монгол нэр[2][3][4] Улиралын нэр[3]
1 Нэгдүгээр сар Бар сар Хувь сар (хуби) Хаврын эхэн сар
2 Хоёрдугаар сар Туулай сар Хужир сар (хужир) Хаврын дунд сар
3 Гуравдугаар сар Луу сар Үгэлжин сар[4] (өхэлжин[3]) Хаврын адаг сар
4 Дөрөвдүгээр сар Могой сар Хөхөө сар (хөхэ) Зуны эхэн сар
5 Тавдугаар сар Морь сар Улару сар (улару) Зуны дунд сар
6 Зургаадугаар сар Хонь сар Уйруу сар (уйру) Зуны адаг сар
7 Долоодугаар сар Бич сар Хуран сар (хуран) Намрын эхэн сар
8 Наймдугаар сар Тахиа сар Буга сар[3] (бугу) Намрын дунд сар
9 Есдүгээр сар Нохой сар Хуца сар (хуча) Намрын адаг сар
10 Аравдугаар сар Гахай сар Хэлбэтэр сар (кэлтүр сар[3]) Өвлийн эхэн сар
11 Арваннэгдүгээр сар Хулгана сар Идэлхү сар[5] (идэлэхү) Өвлийн дунд сар
12 Арванхоёрдугаар сар Үхэр сар Хөхлөр сар (хөхэлэр) Өвлийн адаг сар

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "12 sar". AIMKA_HVHV.
  2. "Монголын арван хоёр сарын нэр". Үндэстний үзэл блог.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 B. Golden, Peter, ed. (2000). THE KING'S DICTIONARY - The Rasulid Hexaglot: Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian andMongol (in English). Translated by T. Allsen, Thomas; Halasi-Kun, Tibor; Ligeti, Louis; Schiltz,, Edmund. Leiden, Boston, Koln: Brill. pp. 238–240.{{cite book}}: CS1 maint: extra punctuation (link) CS1 maint: unrecognized language (link)
  4. 4.0 4.1 華夷譯語: 鞑靼馆
  5. 華夷譯語: 鞑靼馆