Кали

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лааны тосон дотор хадгалагдаж буй калийн үрэлнүүд.

Кали нь үелэх системийн 1А бүлэгт багтдаг бөгөөд калийн гидроксид нь усанд уусаж шүлт уусгадаг учир шүлтийн металл гэж нэрлэдэг. Энэ элемент нь гадаад давхраандаа s1 гэсэн электронтой бөгөөд бүх нэгдлүүддээ эерэг нэг исэлдэлтийн зэрэг үзүүлдэг. Химийн урвалд зөвхөн ангижруулагчийн үүргийг гүйцэтгэдэг. K0 – 1e- K1+

Тархац[засварлах]

Кали нь идэвхитэй учир байгальд зөвхөн нэгдлийн байдлаар тохиолддог. Дэлхийн газрын царцдаст кали нь 2,6% ийг эзэлдэг. Калийг агуулсан гол эрдсүүд нь KNO3 – шүү, KCl*NaCl – сильвинит, KCl*MgCl2*6H2O – карналлит, KCl*MgSO4*3H2O – каинит, K2O*Al2O3*6SiO2 – калийн жонш зэрэг юм.

Гарган авах арга[засварлах]

1. Электролизийн арга: Калийг агуулсан давсыг хайлуулж, хайлмалд нь электролиз явуулахад катод дээр уг Кали ангижирна.

  Катод дээр: K+ + 1e- = K0 

2. Ангижруулах арга: Калийн оксидийг хүчтэй ангижруулагчаар үйлчилдэг.

  (G<0 үед урвал явагдах боломжтой).

Кали нь гялалзсан өнгөтэй, зөөлөн, нягт багатай, цахилгаан сайн дамжуулдаг. Калийгийн цөмийн цэнэг нь атомын радиус өсөхөд нягт нь ихэсч, хайлах буцлах температур, цахилгаан дамжуулах чанар буурдаг. Кали нь дан галегонууд, хүчилтөрөгч, хүхэртэй тасалгааны температурт, азот, фосфор, нүүрстөрөгч, цахиур, устөрөгчтэй халаахад нэгдэнэ. Усан уусмалд калийн ионууд нь гидрат ион хэлбэртэй оршдог.

  K+ + nH2O = [K(H2O)n]+

Кали нь азотын хүчлээс бусад хүчлүүдийн усан уусмалаас, мөн уснаас устөрөгчийг түрдэг.

  2K + H2SO4 = K2SO4 + H2
  2K + 2HOH = 2KOH + H2

Чухал нэгдлүүд:[засварлах]

1. Оксид нь усанд сайн уусдаг талст бодис. Усанд уусч шүлт үүсгэнэ.
   K2O + HOH = 2KOH 
Калийг хүчилтөрөгчийн дотор шатаавал хэт оксид (K2O2) -ийг үүсгэдэг. Энэ нь маш хүчтэй исэлдүүлэгч, хүйтэн усанд уусгавал хүчтэй шүлт ба устөрөгчийн хэт оксидийг үүсгэнэ.
K2O2 + 2HOH = 2NaOH + H2O2 2. Гидроксид нь усанд сайн уусдаг, ус чийг татамхай шинжтэй, өндөр температурт хайлдаг талст бодис. Усанд уусах ба хайлах үедээ дараах байдлаар иончлогддог. KOH = K+ + OH- 3. Гидрид нь КН гэсэн томъёотой, зөвхөн чийгтэй нөхцөлд тогтвортой байдаг, өндөр температурт устөрөгч ба дан металл үүсгэн задардаг. 4. Галид. Дан металл галегонуудтай шууд нэгдэж үүсгэсэн нэгдлийг галид гэнэ. Галидууд нь өнгөгүй талст, усанд сайн уусна. 5. Сульфид нь ионт талст торийн бүтэцтэй, хатуу бодис юм. K2S, KHS гэсэн хоёр янзын сульфид үүсгэх ба усанд сайн уусдаг. Гидролизд орно. K2S + H2O = KHS + KOH 6. Карбид. Калийг халаахад нэгдэж карбид үүсгэх ба карбидууд нь ус болон сул хүчлээр үйлчлэхэд нүүрсустөрөгчдийг ялгаруулан гидроксид үүсгэдэг. K4C + 4H2O = 4KOH + CH4 7. Хүчилтөрөгчтэй хүчлийн давсууд нь усанд харилцан адилгүй уусдаг. Гэхдээ SO42-, PO43-, NO3-, NO2- гэсэн хүчлийн үлдэгдэлтэй үүсгэсэн давс нь сайн уусдаг.

Хэрэглээ[засварлах]

Кали болон түүний нэгдлийг техникт өргөн хэрэглэдэг. Калийн натритай хайлшийг атомын эрчим хүчинд шингэн төлөвийн дулаан зөөгч болгодог. Кали нь хүний зүрхний хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний үүрэгтэй. Том хүнд хоногт 2 – 3 грамм кали шаардлагатай байдаг бөгөөд түүнийг амьтан ургамлын гаралтай хоол хүнсээр дамжуулан авдаг. Мөн кали нь ургамалд чухал хэрэгцээтэй элемент, маалинга, олс, тамхины ургамалд ихээр байдаг. Калийн хлорид, сульфад ба нитратуудыг бордоонд хэрэглэдэг. Идэмхий калийг шингэн саван үйлдвэрлэхэд ашиглаж байна.

Нэмэлт[засварлах]

  • Металлуудын химийн идэвх харилцан адилгүй байдаг.Металлын идэвхийн эгнээ

K Ca Na Mg Al Zn Fe Ni Sn Pb H2 Cu Hg Ag Pt Au Үүнээс үзэхэд кали нь хамгийн их идэвхитэй элемент болно.

  • Кали хэрэглэх нь ямар ач тустай вэ?

Кали нь олон үүрэгтэй бөгөөд гол үүрэг нь цусны даралт буурууладаг, цус харвалтаас сэргийлдэг гэж судлаачид үздэг. Гэхдээ хоногт 99мг-аар хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод цочроодог тул жимс, ногооны шүүстэй хэрэглэх хэрэгтэй.

  • Кали дутагдахад:

Арьс хуурайшиж гүйлгэх, бие дагжрах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, тос хуримтлагдах, цусны даралт ихсэх шинжүүд гарна. Хэрэв калийг тунu нь хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гарна. Мөн кали дутагдахад зүрх судас эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг.Бие махбодиос шингэн ялгаралтийг нэмэгдүүлдэг.

Калийгаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд
Хүнсний бүтээгдэхүүн К-ийн хэмжээ /мг/ Илчлэг /ккал/
Чангаанз 1380 160
Гадил 400 96
Чанасан эрдэнэ шиш 510 140
Хивэг 530 320
Улаан буудайн хивэг 1160 200
Хатаасан жимсний холимог 880 230
Инжир 900 100
Холимог самар 600 600
Наранцэцгийн самар 650 500
Үзэм 1020 270
Шарсан төмс 530 170
Буурцгийн гурил 1650 450
Төмсний нухаш 1150 70
Тугалын мах 420 230
Амуу тариан гоймон 400 320
  • Эрдэс бодисын солилцооны хямрал:

Хүний биеийн хөгжил болон амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээтэй бодист эрдэс орно. Тэдгээр нь эрхтэн эдийн бүтцийн чухал бүрдэл бодис болох бөгөөд зөвхөн биеийн шингэн гэхэд л олон тооны эрдэс бодис агуулдаг. Иймээс бие махбодид бусад бодисуудын нэгэн адил эрдэс бодисын солилцоо явагдаж эрхтэн эдийн бүтцийг нөхөн сэлбэж шинэчлэх зүй тогтолтой. Эрдэс бодис нь усын солилцооны хэвийн явц, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг нөхцөлдүүлнэ. Тодорхой эрдэс агуулсан орчинд нэн чухал фермент болон дааврыэ үйлчилгээ явагдана. Мэдрэл, булчин болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны идэвхитэй байдлыг хангах зэрэг олон талын үүргийг эрдсүүд гүйцэтгэнэ.

  • Калийн солилцооны хямрал

Эсийн шингэнд 150 мэкв/л кали агуулагдаж, анионы зохицуулах хувийг эзлэнэ. Харин цусны плазмд 3,5 – 4,9 мэкв/л кали агуулагдаж нийт калийн 2% нь эсийн гаднах шингэнд, үлдсэн 98% нь эсийн дотор байж, булчингийн тонус, мэдрэлийн сэрэх чанар сэрэл дамжих үйл явцыг нөхцөлдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны плазмд калийн агууламж 3,5 мэкв/л – ээс багасаж, түүнийг дагалдан биед эмгэг үйл явц илрэхий калийн дутал буюу гипокалиеми гэнэ. Цусны плазм дахь калийн агууламж 5 мэкв/л – ээс нэмэгдсэн тохиолдолд калийн ихдэлт буюу гиперкалиеми гэж нэрлэдэг.

  • Цианид кали /KCN/
 Химийн нэршил: Цианид кали /KCN/
 Физик шинж чанар:
 Гадаад байдал: Буйлс маягийн үнэртэй, цагаан  үрэл эсвэл бүдэг хатуу талст
 Буцлах температур:1625 oC
 Хөлдөх температур/ хайлах температур: 634 oC
 Нягт (Sp. GR): 1.55
 Молекул жин: 65.1 
 Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  – C 5 мг/м3 (4.7 ppm) [10-мин] [Тайлбар: Циант устөрөгчөөс бусдад хамаарна]
 Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун: 25 мг/м3 (CN)
 Уурын даралт VP: 0 мм Hg (ойролцоогоор)
 Уусах чанар (25 oC) (Sol): 72%
 Шатдаггүй хатуу бодис, хүчилтэй хүрэлцсэнээр шатамхай циант устөрөгч ялгаруулдаг
           

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа[засварлах]

  • Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи

Хүчтэй исэлдүүлэгчид (хүчлүүд, хүчлийн давсууд, хлоратууд болон нитратууд), Тайлбар: Агаараас чийгийг татаж сироп үүсгэдэг

  • Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга

Арьс: Арьсанд хүргэхээс зайлсхийх Нүд: Нүдэнд хүргэхээс сэргийлэх Арьс угаах: Бохирдсон үед Зайлуулах: Нойтон болон хордсон үед Өөрчил: Өдөр бүр Авах арга хэмжээ: Нүд угаах, түргэн усанд булхах

  • Анхны тусламж

Нүд: Цаг алдалгүй угаах Арьс: Савантай усаар түргэн угаах Амьсгалах: Амьсгалахад дэмжлэг үзүүлэх Балгах: Эмнэлгийн тусламж түргэн үзүүлэх

  • Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ

NIOSH/OSHA 25 мг/м3: SA/SCBAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:

Хордлого[засварлах]

  • Хордох замууд

Амьсгалах, арьсаар хордох, залгих, арьс ба нүдэнд хүрэх

  • Хордлогын шинж тэмдэг

Нүд, арьс, амьсгалын системийн дээд хэсгийг цочрооно, хүчилтөрөгчийн дутагдал, бие сулрах, толгой өвдөх, самуурах, дотор муухайрах, бөөлжих, амьсгал хурдсах болон давчдах, бамбай булчирхайн болон цусны өөрчлөлтүүд зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Дүгнэлт[засварлах]

Кали дэс дугаар нь 19 харьцангуй атом масс нь 39 юм. Энэ элемент нь шүлтийн бүлгийн элемент бөгөөд металл болно. Идэвхийн эгнээнээс үзвэл хамгийн их идэвхитэй элемент болно. Калийн нь идэвхи сайтай элемент учир ямарваа нэгэн бодис, элемент зэрэг урвалуудтай амархан нэгдэж байгаль дээр нэгдэл хэлбэртэй байдаг. Кали нь хүний биед заавалчгүй байх ёстой хамгийн чухал элементүүдийн нэг юм. Кали нь хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай хоол хүнсэнд маш ихээр агуулагдаж байдаг. Кали нь хүний биед дутагдвал арьс хуурайшиж гүйлгэх, бие дагжрах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, тос хуримтлагдах, цусны даралт ихсэх шинжүүд гарна. Хэрэв калийг тун хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гардаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд кали бол хүний биед заавал байх ёстой үндсэн элементүүдийн нэг бөгөөд кали дутагдвал үхэлд хүрэх аюултай юм.