Төмөр (химийн элемент)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Төмөр 1. Үелэх системд эзлэх байр,атомын бүтэц VIIIB 4 Валент-II,III

                  …3d64s2        3                                                                                                    
ХЦСЧ-1,64
                                                                                                                                                                                                                                                                                                                    Исэлдэхүйн хэм- +2,+3

2. Байгальд орших Төмөр байгаль дээр тархалтаараа хөнгөн цагааны дараа орно.Төмөр байгальд янз бүрийн оксидууд,ёульфидууд,силикатын байдалтай байна.Төмрийн соронзон гүр-Fe3 O4, Төмрийн улаан гүр-Fe2O3 төмрийн хүрэн гүр- 2Fe2O3.3H2Oпирит\колчедан\-FeS2 Дан төмөр зөвхөн огторгуйгаас унадаг солирт байна. 3. Гарган авах Төмрийн оксидуудыг устөрөгчөөр ангижруулж буюу төмрийн давсыг цахилгаанаарзадалж дан цэвэр төмөр гарган авч болно. Fe2O3+3H2=2Fe+3H2O 4. Физик шинж Мөнгөлөг цагаан өнгөтэй.Нягт нь 7,85г\см3,хайлах температур нь1539 С байна.Төмөр соронзонд татагдах чанартай байдгаараа бусад металлуудаас онцлог байдаг. 5. Хими шинж 4Fe+3O2=2Fe2O3 4Fe+2H2O+3O2=2Fe2O3.2H2O зэв үүсгэнэ. 2Fe+3Cl2=2Fecl3 Fe+H2SO4=2FeSO4+H2 Fe+2Hcl=FeCl2+H2 Төмрийн \II\ нэгдлүүд ихэвчлэн бүдэг ногоон,төмрийн\III\нэгдлүүд бор шар өнгөтэй байна. 6. Хэрэглэх Төмрийг ихэвчлэн хайлш\ган,ширэм\байдлаар машин техникийн эд анги хийхэд хэрэглэнэ.Төмрийн сульфатын талст гидрат\FeSO4.2H2O\-г модыг ялзрахаас хамгаалж модонд шингээж хэрэглэдэг. 7. Чухал нэгдэл Fe\OH\3-Гидроксид нь сул амфотер шинжтэй,усанд уусдаггүй,коллоид үүсгэдэг,хүчилд уусаж давс үүсгэх ба шүлтийн халуун уусталаар үйлчлэхэд феррит гэдэг \NaFeO\давс үүсгэнэ. FeSO4.7H2O-Төмрийн байван ньцайвар ногоон өнгөтэй талст бодис юм.ХАА-н хортон устгах,будаг бэх үйлдвэрлэхэд,ой модыг хамгаалахад хэрэглэнэ.FeCl3-г органик будаг гаргах,цус тогтооход хэрэглэнэ.

Төмөр (Fe)
Атомын дугаар 26
Атом масс 55.845 г/моль
Өнгө Мөнгөлөг цагаан
Электрон байгуулалт [Ar] 4s2 3d6
Бүрхүүл дэх
электроны тоо
2, 8, 14, 2
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт 7.8 г/см³
Хайлах температур (1538 °C), 1811 K
Буцлах температур (2861 °C), 3134 K
Хайлалтын хувийн дулаан 13.8 кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 340 кЖ/моль
Дулаан багтаамж 25 °C) 25.1 кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
Талдаа, мөн голдоо төвтэй куб
Исэлдэлтийн зэрэг 2, 3, 4, 6
Ионжих энерги
(эхний электроноор)
762.5 кЖ/моль
Атомын радиус 140 пм
Ковалентийн радиус 125 пм

Төмөр нь Fe (Латин: ferrum) (Түрк хэл: demir) гэж тэмдэглэгдэх, атомын дугаар нь 26 болох химийн элемент юм. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархалттай металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг.

Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe, (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно.

Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.