Ням гараг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ням нь долоо хоногийн долоо дахь буюу сүүлийн хоног (өдөр) юм.

Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд дэлхийг гэрэлтүүлэгч од болох Нар хэмээх утгатай 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Хамгийн түгээмэл нь Төвөд гаралтай "Ням" гэгддэг, үүнээс гадна Санскрит гаралтай Адъяа болон Монголчилсон Наран өдөр гэж нэрлэдэг. Мөн амралтын өдөр тул аман ярианд Бүтэн сайн өдөр гэх нь бий.