Сар (тоолол)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Сар (хугацаа)-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеээс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"тай адилхан хэлэгддэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэгдэгдэж байна.

Григорийн тоололд[засварлах]

Гол өгүүлэл: Григорийн тоолол

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.
Тоогоор Нэр Хоногийн тоо
1 Нэгдүгээр сар 31
2 Хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29
3 Гуравдугаар сар 31
4 Дөрөвдүгээр сар 30
5 Тавдугаар сар 31
6 Зургадугаар сар 30
7 Долоодугаар сар 31
8 Наймдугаар сар 31
9 Есдүгээр сар 30
10 Аравдугаар сар 31
11 Арван нэгдүгээр сар 30
12 Арван хоёрдугаар сар 31

Саруудын Монгол нэр[засварлах]

Дугаар Тоон нэр Билгийн тооллын нэр[1] Монгол нэр[2]
1 Нэгдүгээр сар Бар сар Хувь (хуби)
2 Хоёрдугаар сар Туулай сар Хужир (хужир)
3 Гуравдугаар сар Луу сар Үүлжин (үгүлжин)
4 Дөрөвдүгээр сар Могой сар Хөхөө (хөхэ)
5 Тавдугаар сар Морь сар Улар (улару)
6 Зургадугаар сар Хонь сар Уйруу (уйру)
7 Долоодугаар сар Бич сар Хуран (хуран)
8 Наймдугаар сар Тахиа сар Буга (бугу)
9 Есдүгээр сар Нохой сар Хуц (хуца)
10 Аравдугаар сар Гахай сар Хэлбэтэр (хэлбэтүр)
11 Арван нэгдүгээр сар Хулгана сар Идэлэх (идэлэхү)
12 Арван хоёрдугаар сар Үхэр сар Хөхлөр (хөхэлэр)

Эх сурвалж[засварлах]

  1. 12 sar. AIMKA_HVHV.
  2. Монголын арван хоёр сарын нэр. Үндэстний үзэл блог.