Энерги
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Физикт болон бусад шинжлэх ухаануудад энерги (Грекийн ενεργός, энергос, "идэвхтэй, ажилладаг" гэсэн утгатай)[1] бол байгаль дээр хадгалагдаж буй системүүд болон биетүүдийн физик шинж чанарыг илэрхийлсэн скалъяр физик хэмжигдэхүүн юм. Энерги нь хэд хэдэн өөр төлөвт орших бөгөөд тухайлбал кинетик, потенциал, дулааны, цахилгаан соронзон, химийн, цөмийн, масс мэтчилэн байдаг бөгөөд эд бүгд мэдэгдэж буй байгалийн үзэгдлүүдийг тайлбарлахаар тодорхойлогдсон.
Энерги нь нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирах бөгөөд харин хэзээ ч шинээр үүсч бий болдоггүй, мөн устаж үгүй болдоггүй. Энэхүү энерги хадгалагдах зарчимыг анх 19-р зууны эхэн үед постулат болгосон бөгөөд энэ нь аливаа битүү системд үйлчилдэг. Нётерийн теорем ёсоор бол энерги хадгалагдах үзэгдэл нь физикийн хуулиуд цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгддөггүй гэдэг баримтын үр дагавар юм.[2]
[Засварлах] Ишлэл
- ↑ Harper, Douglas. Energy. Online Etymology Dictionary. May 1, 2007-д авсан.
- ↑ Lofts, G; O'Keeffe D; et al (2004). “11 — Mechanical Interactions”, Jacaranda Physics 1, 2, Milton, Queensland, Australia: John Willey & Sons Australia Ltd., 286. ISBN 0 7016 3777 3.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Energy - зураг, медиа материалууд |