Халх
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| буриад кирилл. | халха |
| монгол кирилл. | халх |
Халх[1] — эртний нэгэн Монгол түмэн[2], одоогийн Монгол үндэстний нэгэн ястан[3]. 2010 оны тооллогоор Монгол Улсад оршин суугаа 2,168,141 хүн (суурин хүн амын 82.4%) Халх гэж бүртгэгджээ[4]. Халх дотроо ястанд хуваагддаггүй боловч өдгөө Дарьганга, Сартуул, Элжигин ястан нэрнээс бусдаар Халхаас ялгагдахгүй. Халх аялгуунд нийцүүлж Монгол хэлний кирилл бичгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн нар зохиожээ.
[засварлах] Нэрийн гарал
«Халхавч», «бамбай» зэрэгтэй ойролцоо утгатай «халх» (нарны халх, галын халх ...) гэх Монгол үгнээс нэр өгөгдсөн гэж үздэг. Зарим Монголч эрдэмтдийн дэвшүүлсэн Халх голын нэрнээс юм уу эсвэл "Халк" («ард түмэн») гэх Түрэг үгтэй холбоотой байж болох юм.
[засварлах] Гарал үүсэл
Монголчуудыг дахин нэгтгэсэн Батмөнх даян хаан 1500 оны үед улсаа зүүн баруун 2 гар, 6 түмэн болгон хуваан хөвүүддээ өвлүүлжээ. Үүний баруун гарийн 6 түмний нэгийг Халх хэмээжээ. Аглагийн 12 хүрээ Халх гэж алдаршиж байв. Ингэхдээ 6-р хүү Алчуболдод Баарин, Баягуд, Жарууд, Үжээд, Хонгирад отгыг нийлүүлэн өгсөн нь Өвөр Халхын 5 отог хэмээн нэрлэгдсэн боловч хожим нэрээ гээжээ. Харин 11-р буюу отгон хүү Гэрсэнзэд Хэрэйд, Жалайр, Хонгирад, Олхонуд, Бэсүд, Элжигин, Горлос, Урианхай, Сартуул, Тангуд, Хүрээ, Цоохор отгыг нийлүүлэн өгсөн нь Ар Халх гэж яваад өдгөө Халх гэж нэрлэгдэх болжээ.
[засварлах] Тайлбар
- ↑ "Халх" гэж ганц тооны нэр. Олон тоонд "Халхас" (хал. "Халхас"), "Халхууд", "Халхчууд" (бур. "Халхачууд") зэргээр хувирдаг.
- ↑ Батмөнх даян хаан 12 отгийг нийлүүлэн Монголын 6 түмний нэг Халх түмэн гээд Ар Халхыг Гэрсэнзэд, Өвөр Халхыг Алчуболдод өвлүүлэв. Ар Халх нь хожмоо өнөөгийн Халх болж нэрлэгджээ.
- ↑ Монгол улсын албан бүртгэлд ястан гэнэ. Гэхдээ бусад ястнаасаа үнэмлэхүй олон.
- ↑ Монгол улсын 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүн (урьдчилсан)