Өөлд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Өөлд бол Ойрадын нэгэн аймаг юм. Ойрадын Цорос аймгаас үүссэн. Зүүнгарын хаант улсын Цорос аймгийн харъяанд байж байгаад 1755-1758 оны бослогын үеэр Манжийн цэргийн дайралтад өртөж, нилээд хор хохирол амсаж байсан. Зүүнгарын хаант улсын Галдан Бошигт хааныг дагаж байсан Ойрадуудын нэгэн хэсэг болох Өөлдүүд одоо үед Монгол улсын Архангай аймгийн Өлзийт сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум /Цамбагарав уулын өвөрөөр/, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт оршин суудаг.