Батмөнх Даян хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Батмөнх Даян хаан
Монголын хаан
Хаанчлал 1470–1517
Бүтэн нэр Батмөнх
Төрсөн 1464
Нас барсан 1517
Дараагийн хаан Барсболд Сайн Алаг хаан
Их хатан Мандухай сэцэн хатан
Бага Хатад Хүсэй
Жимсгэнэ
Хааны удам Улусболд
Төрболд
Барсболд Сайн Алаг хаан
Бодь Алаг хаан
Гэрболд
Очирболд
Арболд
Гэрсэнз
Хааны овог Боржигин
Улсын нэр Монгол Улс
Эцэг Баянмөнх жонон
Эх Шихэр Тайху хатан

Батмөнх Даян хаан (1464-1543) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.

[засварлах] Түүх

Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Мандуул хаан 1467 онд нас барахад Мандухай сэцэн хатан алтан ургийн цорын ганц залгамжлагч болох түүнийг өсгөж, 19 хүрэхэд нь гэрлэсэн байна. Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ.

Батмөнх хүү Улусболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.

Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.

Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.

Тэр өөрийн 7 хүүдээ албатууд хуваарилж олгосон нь Халх 7 хошууны эхлэл болжээ.

Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.

Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай

Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү

Бусад: Онгиуд, Өөлд, Асуд, Харчин

Түмэдийн Алтан хан нь түүний ач хүү болно.

Өмнөх
Мандуул хаан
Монголын хаан
1470-1517
Дараах
Барсболд Сайн Алаг хаан
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр