Боди Алаг хаан
| Боди Алаг хаан | |
| Монголын хаан | |
![]() |
|
| Хаанчлал | 1519–1547 |
|---|---|
| Хаан ширээнд суусан |
1519 |
| Бүтэн нэр | Боди Алаг |
| Төрсөн | 1504 |
| Нас барсан | 1547 |
| Дараагийн хаан | Дарайсүн Хүдэн хаан |
| Хааны овог | Боржигин |
| Улсын нэр | Умард Юань |
| Эцэг | Төрболд |
Боди Алаг хаан 1504 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1519 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Төрболдын ууган хүү юм. Даян хаан түүнийг хаан ширээ залгамжлагчаар тодруулсан.Даян хааныг нас барсны дараа Боди Алаг хаан Монголыг удирдахад туршлага бага, мөн дэндүү залуу байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав. Гэсэн хэдий ч Боди Алаг өөрийн хааны хэргэм зэргийг Барсболдод тийм ч амар өгөхийг хүссэнгүй. Тухайн үеийн монголчууд дайн тулаанаас үнэхээр залхаж, энх тайвныг хүсэмжлэх болсон. Тиймээс туршлагатай сайн хаан хэрэгтэй байв. Хэдий тийм боловч Даян хааны дөрөв дэхь хөвгүүн Боди Алаг хаанд дагаар орсноор Боди Алаг хаан Барсболд жононгоос илүү хүчтэй болж, Барсболд жонон цус урсгахаас татгалзан буулт хийснээр гурван жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл төгсөж, Боди Алаг Монголын хаан ширээнд суув. 1547 онд тэрээр нас барахдаа өөрийн том хүүдээ хаан ширээг өгсөн.
| Өмнөх Барсболд хаан |
Монголын хаан 1519-1547 |
Дараах Дарайсүн Хүдэн хаан |
