Онгон дурал

Онгон дурал бол Монголын их хаан Боди алагийн таван хөвгүүний гурав дахь хөвгүүн болой. Хиад яст Боржигин овогтон. Цол нь Дурал ноён. Боди алаг хаан өөрийн хөвгүүдэд Цахар түмнээс өмч таслан өгөхөд Онгон дурхал ноёнд Үзэмчин аймгийг хувь өмч болгон өгснөөр Үзэмчиний хоёр хошууны ноёдын дээд өвөг болсон.

Үр хойчис[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр Ирэхү баатар, Байши бинт ноён, Баясхал эрдэнэ дүүргэч, Авандай илдэн, занги Дархан, Дорж сэцэн жонон хэмээх зургаан хөвгүүнтэй.

Ирэхү баатар зургаан хөвгүүнтэй. "Сэрэн эрдэнэ төрийн бэйл, Өлзийт мэргэн дайчин, Энхдэй баатар, Эрхэлун тайж, Сулин тайж, Сэбүн тайж"[1] болой. Сэрэн төрийн бэйл Чин гүрэнд дагаар орж, Дээд эрдэмт хаанаас засаг, төрийн бэйл хэргэм хүртэж зүүн үзэмчин хошууны засаг ноён болсон.

Байши бинт ноёны үр Үзэмчиний баруун хошуун дахь Луусчины ноён буй.[1] Байсхал эрдэнэ үр үгүй.[1] Авандай[2] илдэн ноёны үрс үзэмчиний Шарнуудын ноёд ноён.[1] Занги Дархан ноёны үрс Төбэдийн ноёд буюу.[3]

Дорж сэцэн жонон таван хөвгүүнтэй. Сэвдэн хан, Мэргэн цөөхүр ноён Чойсингэ, Ачит хунтайж, Чонху тайж, Чэгэн тайж[3] эд болой. Дорж сэцэн жонон Чин гүрэнд дагаар орсонд Дээд эрдэмт хааны зарлигаар засаг, хошой чин вангийн хэргэм, баруун үзэмчин хошууны засаг ноён болгов. Дорж сэцэн жонон чин ван өөд болсны дараа Ачит хунтайжийн хөвгүүн Цагаанбабай тайж залгамжлан, засаг хошой чин ван болов. Цагаанбабайг түүний хөвгүүн Судани сэцэн чин ван залгамжлав.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Раашпунцаг. Болор эрих. УБ., 2006. Дэд боть. т.555
  2. Гомбожавын "Чингис эзний Алтан ургийн туух Гангын урсгал нэрт бичиг оршив"-д Наяндай илдэн гэжээ
  3. 3.0 3.1 Гомбожав. Гангын урсгал. УБ., 2006. т.24